Судрын түүхүүд
Есүс Христ дахин ирнэ—Иоханы Есүс Христэд найдах найдварын талаарх үзэгдэл


Илчлэл

Есүс Христ дахин ирнэ

Иоханы Есүс Христэд найдах найдварын талаарх үзэгдэл

Иохан Есүс Христийн хажууд зогсож байгаа нь

Төлөөлөгч Иохан онцгой үзэгдэл харсан. Тэр Есүс Христийг харсан ба Тэрээр Иоханд өнгөрсөн ба ирээдүйн олон зүйлийг үзүүлжээ. Тэрээр Иоханд харсан зүйлсээ бич гэж хэлсэн. Есүс гэгээнтнүүд Өөрийг нь дагах гэж бүхий л талаараа хичээж байгааг мэдэж байсан. Есүс тэднээс Өөрийг нь дэлхийн хорон муугаас илүү хүчтэй гэдэгт найдаасай гэж хүссэн.

Илчлэл 1:1–2, 9–11, 13–15, 19; 2–3

Тэнгэрлэг Эцэг мутраа Есүс Христийн мөрөн дээр тавьж байгаа нь

Иохан үзэгдэлдээ хэн ч онгойлгож чадахгүй номыг харсан. Дараа нь Иохан Есүс Христийг төлөөлсөн нэгэн хургыг харсан; Тэрээр номыг нээж чадна. Иохан дэлхий бүтээгдэхээс өмнө Тэнгэрлэг Эцэг Есүсийг бидний Аврагчаар сонгосон гэдгийг мэдсэн. Энэ нь Бурханы төлөвлөгөөний хамгийн чухал хэсэг байсан бөгөөд зөвхөн Есүс л үүнийг хийж чадсан.

Илчлэл 5

Сатан ба сүнсэн хүүхдүүдийн бүлэг тэнгэрээс явж байгаа нь

Иохан мөн Сатаныг төлөөлдөг лууг харсан. Сатан Бурханы төлөвлөгөөнд дургүй байв. Тэрээр тэнгэрт дайн эхлүүлсэн. Тэнгэрлэг Эцэгийн ихэнх сүнсэн хүүхэд Есүс Христэд итгэж, Түүнийг дагахыг сонгосон. Гэхдээ зарим нь Сатаныг дагахыг сонгосон. Тэд сонголтынхоо улмаас диваажингаас явах ёстой болсон.

Илчлэл 12:3–11

Жагссан цэргүүд, тусламж хэрэгтэй хүмүүс, өлсгөлөнг харуулсан зураг

Иохан Сатан ба түүний дагалдагчид дэлхий дээр Есүсийн эсрэг мөн түүний дагалдагчдын эсрэг тэмцсээр байгааг харсан. Тэд хүмүүсийг Аврагчийн сайн мэдээнд итгэхгүй болгож хуурахыг оролдсон. Дайн, сүйрэл, өвчин их байв.

Илчлэл 6; 8–9; 12:17; 13:11–18; 17–18

Тэнгэр элч Моронай Иосеф Смитийг алтан ялтаснууд руу чиглүүлж байгаа нь

Гэвч Тэнгэрлэг Эцэг тэнгэр элчүүдээрээ Есүс Христийн сайн мэдээг илгээснээр сайн мэдээг дэлхий дээрх бүх хүнд түгээх боломжтой болгосон.

Илчлэл 14:6–7

Ариун ёслолоос хүртэж буй гэр бүл

Зарим хүн тэнгэрт байсан шигээ Есүст итгэж, Түүний зарлигуудыг сахидаг байв. Тэдний Есүсийн талаарх гэрчлэл нь Сатаны эсрэг дайнд ялахад нь тусална.

Илчлэл 12:11; 19:8–10

Есүс тэнгэрээс тэнгэр элчүүдийг дагуулан бууж ирж байгаа нь

Иохан Есүс Христийг дэлхий дээр дахин ирнэ гэдгийг харсан. Тэрээр бүх дэлхийн Аврагч болно. Сатан цаашдаа ямар ч хүчгүй болно. Есүсийн ачаар цаашдаа гуниг зовлон байхгүй болно. Есүст итгэж, Түүнтэй хийсэн гэрээгээ сахидаг бүх хүн Түүнтэй мөн Тэнгэрлэг Эцэгтэй үүрд амьдарна.

Илчлэл 19:11–16; 20:1–2; 21:1–7