Матай 14:13–21; Иохан 6
Есүс мянга мянган хүнийг хооллосон нь
Тэр бол амийн талх
Баптисч Иоханы алагдсаныг Есүс олж мэджээ. Тэр зэлүүд газар уруу ганцаараа явжээ.
Матай 14:13
Хүмүүс Есүсийг хаашаа явсныг сонсоод, Түүнийг дагав. Есүс тэднийг хараад, өрөвдөн хайрлав. Тэр бүтэн өдрийн турш тэднийг адисалж, эдгээв.
Maтай 14:13–14
Орой болоход хүмүүс өлсөж эхлэв. Есүс хоол хүнс авчруулахаар хүмүүсийг тосгод руу буцаах байх гэж төлөөлөгчид бодож байв. Харин Есүс тэднийг үлдэхийг хүссэн. Тэрээр төлөөлөгчдөөс хүмүүст идэх юм өгөхийг хүсжээ.
Maтай 14:15–16
Төлөөлөгч Андрей хүмүүст өгөх таван талх, хоёр жижиг загастай нэгэн хүүг олжээ. Гэвч 5000 эрэгтэй, эмэгтэйчүүд, хүүхдүүд идэх хэрэгтэй байлаа. Тэд яаж ийм бага хоолоор ийм олон хүнийг хооллож чадсан бэ?
Матай 14:17, 21; Иохан 6:8–10
Есүс төлөөлөгчдөөс хоол авчрахыг хүссэн. Тэрээр хүмүүсийг зүлгэн дээр суу гэв. Дараа нь Есүс талх, загасны төлөө Тэнгэрлэг Эцэгт талархал илэрхийлж, тэдгээрийг адислахыг хүсч залбирав. Дараа нь Тэрээр талх, загасыг хэдэн хэсэг болгон хуваав.
Матай 14:18–19; Иохан 6:10–11
Есүс талх, загасыг хүмүүст тарааж өгөхийг төлөөлөгчдөөсөө хүссэн. Хүн бүр идэж, бүгд цадсан байв. Хоол идсэний дараа 12 сагс дүүрэн хоолны үлдэгдэл үлджээ!
Матай 14:20; Иохан 6:11–13
Дараа өдөр нь хүмүүс Есүс дээр дахин ирэв. Гэвч олон хүн Тэр тэдэнд хоол өгсөн учраас Түүнийг дагаж байгааг Есүс мэдэж байв. Хоол хүнс түр зуурынх гэдгийг Есүс тэдэнд сануулсан. Тэдэнд өгөх илүү сайн зүйл Түүнд байв.
Иохан 6:14, 24–27
Есүс “Амийн талх бол Би байгаа юм” гэжээ. Талх бидэнд дэлхий дээр амьдралыг өгдөг. Харин Есүс Христ бидэнд Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдрах мөнх амьдралыг өгч чадна.
Иохан 6:35–58
Есүсийн заахыг оролдсон зүйлс олон хүнд таалагдаагүй. Тэд явж, Есүсийг дагахгүй байхаар шийджээ.
Иохан 6:60, 66
Тэгээд Есүс төлөөлөгчдөөсөө “Та нар бас явахыг хүсэж байна уу?” гэж асуухад “Эзэн, бид хэн уруу явах юм бэ? Мөнх амийн үгс Танд байна” гэж Петр хариулсан. Төлөөлөгчид яваагүй. Тэд Есүс Христ бол Аврагч, Бурханы Хүү гэдгийг мэдэж байв.
Иохан 6:67–69