Судрын түүхүүд
Есүс Бетзада цөөрмийн дэргэд—Удаан хугацаагаар өвдсөн хүнийг эдгээсэн нь


Иохан 5:1–17

Есүс Бетзада цөөрмийн дэргэд

Удаан хугацаагаар өвдсөн хүнийг эдгээсэн нь

Хүмүүс Бетзада цөөрмийн дэргэд цугларчээ.

Иерусалимд Бетзада цөөрөм гэдэг газар байдаг байв. Хүмүүс энэ усан санг эдгээх хүчтэй гэдэгт итгэдэг байв. Өвчтэй, хараагүй, алхаж чадахгүй олон хүн энэ цөөрөм рүү ирдэг байв.

Иохан 5:2–3

Хүмүүс эдгэрэхээр ус руу орж байгаа нь

Зарим үед тэнгэр элч бууж ирээд, усан сангийн усыг хөдөлгөдөг гэдэгт хүмүүс итгэдэг байв. Усыг хутгасны дараа хамгийн түрүүнд орсон хүн өвчнөөсөө эдгэрнэ. Олон хүн усан санд хамгийн түрүүнд орохыг хичээдэг байв.

Иохан 5:4

Усан сангийн ойролцоо хэвтэж буй өвчтэй хүн

Усан сангийн дэргэд байсан хүмүүсийн нэг нь алхаж чаддаггүй хүн байв. Тэр 38 жилийн турш өвчтэй байсан аж. Тэр эдгэрэхийн тулд цөөрөм рүү орохыг хүссэн боловч оролдох болгонд нь өөр хэн нэгэн түрүүлээд орчихдог байв.

Иохан 5:5–7

Есүс тэр өвчтэй хүнийг анзаарав.

Нэгэн Хүндэтгэлийн өдөр Есүс Иерусалимд байлаа. Тэрээр хотоор алхаж явахдаа Бетзада цөөрөм дээр хүрч ирээд, тэнд хэвтэж байгаа хүнийг харав.

Иохан 5:6

Есүс тэр хүнээс эдгэрэхийг хүсэж байгаа эсэхийг асуув

Тэр хүн маш удаан өвдөж, алхаж чадахгүй байгааг Есүс мэдэж байв. Есүс тэр хүнээс эдгэрэхийг хүсэж байгаа эсэхийг асуулаа.

Иохан 5:6

Тэр хүн өөрт нь туслах хүн байхгүй гэж Есүст хэлжээ.

Тэр хүнд цөөрөм рүү ороход нь туслах хүн байхгүй бөгөөд ус хөдлөх үед бусад хүн үргэлж түрүүлж ордог гэж Есүст ярьжээ.

Иохан 5:7

Есүс тэр эрэгтэйг эдгээсэн нь

Есүс түүнд “Бос. Дэвсгэрээ аваад, алх” гэж хэлэв. Тэр хүн тэр даруй эдгэрчээ! Тэгээд тэр босож, дэвсгэрээ аваад явав. Тэр 38 жилийн дараа анх удаа алхаж чадаж байлаа!

Иохан 5:8–9

Удирдагчид тэр хүнээс яагаад Хүндэтгэлийн өдөр ажиллаж байгааг нь асуув.

Иудейчүүдийн удирдагчид тэр хүнийг дэвсгэрээ үүрч явааг харжээ. Тэд түүнийг Хүндэтгэлийн өдрийг хүндэтгэхгүй байна, учир нь тэр дэвсгэр үүрч явах нь ажиллаж байгаа хэрэг гэж боджээ. Тэр хүн дөнгөж эдгэрснээ мөн түүнийг эдгээсэн хүн түүнд дэвсгэрээ аваад яв гэснийг тайлбарлажээ.

Иохан 5:10–11

Удирдагчид Хүндэтгэлийн өдөр эдгээснийх нь төлөө Есүст уурлав.

Удирдагчид уг хүнийг эдгээж, дэвсгэрээ аваад яв гэсэн хүн нь Есүс байсныг олж мэдэв. Тэд Есүст уурлаж, Түүнийг алахыг хүсэж байв. Есүс тэдэнд зөвхөн Тэнгэр дэх Эцэгийнхээ заасныг л хийж байснаа хэлжээ.

Иохан 5:15–17