Судрын түүхүүд
Есүс бидний төлөө амиа өгсөн—Нүгэл, үхлээс биднийг аврах золиос


Матай 27; Лук 23; Иохан 19

Есүс бидний төлөө амиа өгсөн

Нүгэл, үхлээс биднийг аврах золиос

Цэргүүд Есүсийн толгойд өргөст титэм өмсгөв.

Пилат Есүсийг цовдлох шийдвэр гаргасныхаа дараа цэргүүддээ Есүсийг авч явахыг тушаав. Тэд Түүнийг ташуурдаж, нулимж, тэргүүн дээр нь өргөст титэм өмсгөн, дооглон тохуурхжээ.

Марк 15:15–20

Есүс хүнд модон загалмай үүрч явж байгаа нь.

Цэргүүд Есүст хүнд модон загалмай үүрүүлэв. Тэд Түүнийг Иерусалимын гадна ойролцоох байх Голгота гэх газарт аваачив.

Иохан 19:17

Цэргүүд Есүсийг загалмайд хадаж байгаа нь.

Цэргүүд Есүсийн гар, хөлийг загалмайд хадлаа. Есүс цэргүүдийг уучлахыг Тэнгэрлэг Эцэгээсээ гуйв. Учир нь тэд Бурханы Хүүг цовдолж байгаагаа мэдээгүй байв.

Лук 23:33–34; мөн Зүүлт тайлбар 34в дээрх Иосеф Смитийн орчуулгыг үзнэ үү

Олон түмэн Есүсийг хоёр гэмт хэрэгтний хамт цовдлохыг харж байлаа.

Тэр өдөр хоёр гэмт хэрэгтэн Есүстэй хамт цовдлогдсон юм. Тэдний нэг нь Есүст ингэж хэлэв: “Та чинь Христ биш бил үү? Өөрийгөө, бас биднийг авраач!”

Лук 23:39

Есүс гэмт хэрэгтнүүдийн нэгтэй нь ярьж байгаа нь.

Нөгөө гэмт хэрэгтэн нь бид өөрсдийн шийтгэлийг хүртэх ёстой, харин Есүс ямар ч буруу зүйл хийгээгүй гэж хэлэв. Тэр Есүсээс хаант улсдаа өөрийг нь санахыг гуйв. Есүс түүнд удахгүй тэд сүнсний дэлхийд хамт байх болно гэж хэлэв.

Лук 23:40–43

Есүс эхийг нь асарч халамжилж байхыг Иоханд захиж байгаа нь.

Есүс Христийг дагадаг байсан эмэгтэйчүүд Түүнтэй хамт байхаар загалмайн дэргэд иржээ. Уг эмэгтэйчүүдийн нэг нь Есүсийн эх Мариа байсан юм. Есүс ээжийгээ хараад, Өөрийн төлөөлөгчдийн нэг болох Иоханд хандаж түүнийг халамжлахыг захив.

Иохан 19:25–27; мөн Лук 8:1–3; Марк 15:40–41-ийг үзнэ үү.

Нийт нутгийг харанхуй бүрхэж байгаа нь.

Харанхуй нийт нутгийг гурван цагийн турш нөмөрчээ. Есүс маш их ганцаардав. Тэнгэр дэх Эцэг Түүнийг орхисон мэт Түүнд санагдав.

Матай 27:45–46

Есүс амиа өргөсөн нь.

Эцэст нь Есүс Өөрийн зовлон шаналлын ард гарснаа мэдэв. Тэрээр: “Эцэг минь, гүйцэлдлээ, таны хүсэл биеллээ” гэв. Тэгээд Есүс тэргүүнээ гудайлган амиа өргөжээ. Түүнийг үнэхээр нас барсан эсэхийг мэдэхийн тулд нэгэн цэрэг Түүний хажуу руу жадаар хатгав.

Иосеф Смитийн орчуулга, Матай 27:54; Иохан 19:28–30, 34

Ариун сүмийн хөшиг хоёр хуваагдан урагдаж байгаа нь.

Есүсийг нас барахад газар дэлхий чичрэн хөдөлжээ. Хад чулуу бутран хагарав. Ариун сүм дэх хамгийн ариун газрыг халхалж байсан хөшиг дундуураа цуурав.

Матай 27:51

Есүсийг харж байсан цэргүүд айн цочирдож байгаа нь.

Ромын цэргүүд ихэд айв. Тэд “Энэ үнэхээр Бурханы Хүү байжээ” гэцгээв.

Матай 27:54

Есүсийн ээж болон шавь нар Түүний цогцсыг бунханд байрлуулж байгаа нь.

Есүсийн шавь нар Түүний цогцсыг даавуунд ороож, цэцэрлэгт байх бунханд тавив. Тэгээд тэд бунхны үүдийг том чулуу өнхрүүлэн таглажээ.

Матай 27:57–61; Иохан 19:38–41