Үйлс 1–4
Есүсийн төлөөлөгчид Түүний Сүмийг удирдсан нь
Зааж, баптисм хүртээж, эдгээж, бүхнээ хуваалцав
Есүсийг Тэнгэрлэг Эцэг рүүгээ буцсаны дараа төлөөлөгчид Сүмийг удирдсан. Тэд Аврагчийн сайн мэдээг зааж, хүмүүсийг Түүний Сүмд нэгдэхийг урьж, Бурханы хүчээр олон гайхамшиг үйлдсэн. Есүс тэдэнд Ариун Сүнсийг илгээж тусална гэж амласан.
Үйлс 1:8–13; 2:41–47
Иудас нас барсан тул арван нэгэн төлөөлөгч үлдсэн байв. Бурхан Иудасын оронд хэнийг томилж, Есүс Христийн онцгой гэрч болгохыг хүсэж байгааг мэдэхийн тулд төлөөлөгчид залбирсан. Бурхан Маттиа гэдэг хүнийг сонгов. Тэрээр Арван хоёр төлөөлөгчийн нэг болжээ.
Үйлс 1:15–26
Иудейчүүдийн нэгэн баяраар төлөөлөгчид Иерусалимд цугларсан байлаа. Гэнэт тэнгэрээс салхи тэдний байсан байшинг дүүргэх шиг болов. Тэд өөрсдийнх нь дээр бууж буй гал мэт гэрлийг харсан бөгөөд бүгд Ариун Сүнсээр дүүрэв. Ариун Сүнсний нөлөөгөөр тэд өөр хэлээр ярьж байв.
Үйлс 2:1–4
Энэ тухай сонссон Иерусалим дахь асар олон хүн цугларав. Хэдийгээр цугласан олон өөр улс орнуудаас ирсэн, өөр хэлээр ярьдаг байсан хэдий ч Төлөөлөгчдийн хэлсэн зүйлсийг хүн бүр өөрийнхөө төрөлх хэлээр сонсож байлаа. Хүмүүс гайхширав.
Үйлс 2:5–13
Петр зогсоод цугласан олонд хандан ярив. Тэр тэдэнд Есүс Христийн тухай ярьж өгөв. Петр Есүс бол Аврагч бөгөөд Тэрээр амилсан гэдгийг гэрчилсэн.
Үйлс 2:14–36
Хүмүүс үүнийг сонсоод, өөрчлөгдөх хэрэгтэй гэдгээ мэдэрчээ. Тэд юу хийх ёстойгоо төлөөлөгчдөөс асуув.
Үйлс 2:37
Петр тэдэнд “Гэмшигтүн, хүн бүр Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Ингэснээр та нарын нүгэл уучлагдаж бас та нар Ариун Сүнсний бэлгийг авах болно” гэж хэлсэн. Тэр өдөр ойролцоогоор 3000 хүн баптисм хүртэж, Сүмд нэгдэв.
Үйлс 2:38–43
Дараа нь Петр, Иохан хоёр ариун сүм рүү явав. Тэд нэгэн суумгай хүнийг олж харжээ. Тэр хүн өдөр бүр тэнд суун, хүмүүсээс гуйлга гуйдаг байв.
Үйлс 3:1–2
Тэр хүн Петр, Иохан хоёроос мөнгө гуйлаа. Тэд зогсоод түүн рүү харав. Петр түүнд “Наашаа хар” гэв.
Үйлс 3:3–4
Петр бидэнд алт, мөнгө байхгүй гэж хэлсэн. Гэхдээ тэдэнд илүү дээр зүйл байсан юм. “Назарын Есүс Христийн нэрээр босоод явагтун” гэж тэр хэллээ. Петр түүнд босоход нь туслав. Суумгай эр амьдралдаа анх удаа алхлаа! Тэрээр маш их баярласандаа үсэрч цовхчин, Петр, Иохан нартай хамт ариун сүм рүү алхан оржээ.
Үйлс 3:6–8
Хүмүүс гайхширч байлаа. Петр тэдэнд тэр хүнийг эдгээсэн хүч нь түүний эсвэл Иоханых биш гэдгийг хэлэв. Тэр хүн Есүс Христийн хүчээр болон Түүнд итгэх итгэлээр эдгэрсэн. Петр тэдэнд наманчилж, Есүст итгэ гэв.
Үйлс 3:9–26
Иудейчүүдийн зарим удирдагч Петр, Иохан хоёрын зааж байсан зүйлд дургүйцэж байлаа. Тэд Есүсийн тухай заахыг хэнд ч зөвшөөрөхгүй гэж хэлэв.
Үйлс 4:1–18
Петр, Иохан хоёр Бурханд дуулгавартай байх болно гэдгээ хэлээд, Бурхан тэднээс Есүс Христийн талаар мэддэг зүйлээ хүмүүст ярихыг хүссэн гэв.
Үйлс 4:19–20
Төлөөлөгчид Аврагчийн сайн мэдээг агуу хүчээр үргэлжлүүлэн заасаар байлаа. Аврагчийн Сүмд улам олон хүн нэгдэв. Тэд Сүнсээр дүүрэв. Тэд бие биеэ хайрлан, бүх зүйлээ хуваалцаж байв. Тэд өөрт байсан зүйлсээ зарж, мөнгийг нь ядууст өгүүлэхээр Төлөөлөгчдөд өгөв.
Үйлс 4:31–37