Лук 10:38–42
Марта, Мариа хоёр
Хамгийн чухал зүйлээ сонгох нь
Марта Бетан гэдэг тосгонд амьдардаг байв. Есүсийг болон Түүний шавь нарыг Бетанд ирэхэд Марта тэднийг гэртээ хүлээн авчээ.
Лук 10:38
Есүсийг зааж байхад Марта зочдод үйлчлээд тун завгүй байв. Түүний дүү Мариа Есүсийн хажууд суугаад, Түүний үгийг сонсов.
Лук 10:39-40
Марта бүх ажлыг ганцаараа хийж байгаадаа сэтгэл дундуур байлаа. Тэрээр Мариаг Есүсийг сонсохын оронд өөрт нь туслах ёстой гэж боджээ. Марта Есүст хандан, Мариаг надад туслаач гэж хэлж өгөөч гэв.
Лук 10:40
Есүс Мартаг хэр шаргуу ажиллаж байгааг харсан. Есүс түүнийг олон зүйлд санаагаа зовж байгааг анзаарсан гэдгээ хэлэв.
Лук 10:41
Есүс зарим зүйл бусдаасаа илүү чухал байдаг гэж тайлбарлав. Мариа Өөрийнх нь үгийг сонсох зөв сонголтыг хийсэн гэж Тэр хэллээ. Түүний Есүсээс сурсан зүйлс хэзээ ч түүнээс авагдахгүй.
Лук 10:42