Судрын түүхүүд
Хүмүүс нүгэл үйлдсэн эмэгтэйг шийтгэхийг хүсэв.—“Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд”


Иохан 8:1–11

Хүмүүс нүгэл үйлдсэн эмэгтэйг шийтгэхийг хүсэв

“Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд”

Ариун сүмд зааж буй Есүс.

Нэгэн өглөө эрт Есүс Христ Иерусалим дахь ариун сүмд очив. Олон хүн Түүнийг тойрон цугларч, Түүний заахыг сонслоо.

Иохан 8:1-2

Иудей удирдагчид нэгэн эмэгтэйг Есүс рүү авчрав.

Есүсийг зааж байхад хэдэн иудей удирдагчид нэгэн эмэгтэйг Түүн рүү авчирчээ. Тэрээр Бурханы зарлигуудын нэгийг зөрчиж байгаад баригдсан байв. Хуулийн дагуу хүмүүс уг эмэгтэй рүү чулуу шидэж, алах ёстой байлаа.

Иохан 8:3-5

Түүнийг авчирсан эрчүүд Есүсээс энэ эмэгтэйг хэрхэн шийтгэх ёстойг асуув.

Тэд Есүсээс түүнд юу тохиолгох ёстойг асуужээ. Тэд Есүсийг мэхлэх гэж оролдов. Есүс тухайн эмэгтэйг гэмтээхийг хүсэхгүй байгаа гэдгийг тэд мэдэж байлаа. Гэхдээ Есүс эмэгтэйг шийтгэх ёсгүй гэвэл тэд Түүнийг хууль сахиулаагүй хэмээн хэлэх гэж байв.

Иохан 8:6

Есүс газарт бичив.

Гэвч Тэр тэдэнд хариулсангүй. Тэр доош бөхийн суугаад, газарт бичив. Өнөөх эрчүүд дахин Түүнээс юу хийх ёстойгоо асуужээ.

Иохан 8:6-7

Есүс тэрхүү удирдагчдад хариулав.

Эцэст нь Есүс босоод, тэнд байсан эрчүүдийг тойруулан харлаа. Хэрвээ тэдний дундаас огт нүгэлгүй хүн байвал тэр нь хамгийн түрүүнд эмэгтэй рүү чулуу шид гэж Тэр хэлэв.

Иохан 8:7

Есүс үргэлжлүүлэн газарт бичсээр байв.

Тэгээд Есүс дахин доош бөхийн суугаад, газарт үргэлжлүүлэн бичив. Бүх хүн өөрсдийгөө нүгэлтэй гэдгээ мэдэж байв. Тэд нэг нэгээрээ холдон явлаа.

Иохан 8:8-9

Есүс эмэгтэйд өршөөгдсөн гэдгийг нь хэлэв.

Есүс эргэн тойрноо харахад зөвхөн эмэгтэй л зогсож байлаа. Тэр түүнээс өөрийг нь шийтгэхийг хүссэн бүх хүн хаашаа явсныг асуув. Бүгд явсан гэж эмэгтэй хариулжээ. Есүс эмэгтэйд “Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд” гэлээ. Тэр цагаас хойш энэ эмэгтэй Есүст итгэв.

Иохан 8:9–11; Иосеф Смитийн орчуулга, Иохан 8:11; Иохан 8:11-ийн зүүлт тайлбар в.