Судрын түүхүүд
Паулыг Ром руу аялах үеэр тохиосон гайхамшиг—Их Эзэн Өөрийн үйлчлэгчийг адисалсан нь


Үйлс 21–22; 26–28

Паулыг Ром руу аялах үеэр тохиосон гайхамшиг

Их Эзэн Өөрийн үйлчлэгчийг адисалсан нь

Паулыг Иерусалимд баривчлав.

Сүнс Паулд Иерусалим руу яв гэж хэлсэн. Тэнд олон хүн Паулын Есүс Христийн тухай заасан зүйлд дургүй байв. Тэд түүнийг баривчилж, гинжээр хүлжээ. Паул бүх хүнд тэнгэрээс гэрэл харсан тухай, Есүсийн дуу хоолойг сонсоод, баптисм хүртсэн үеийнхээ тухай ярьсан.

Үйлс 21:4, 12–13, 27–40; 22:1–16

Есүс шоронд байсан Паулд үзэгдсэн нь

Паулыг шоронд хорьжээ. Түүнийг тэнд байх үед Есүс гарч ирээд, “[Паул аа,] зоригтой байгтун” хэмээн хэлсэн. Тэрээр Паулыг Ромд Өөрийг нь гэрчлэх болно гэж хэлэв.

Үйлс 23:10–11

Паул Есүс Христийг гэрчлэв.

Паулыг хаан, захирагчдын өмнө авчрав. Тэр эдгээр хүчирхэг захирагчид Есүс Христийн тухай зоригтой гэрчилжээ. Тэр хүмүүсийг Есүст итгээсэй гэж хүсэж байв.

Үйлс 24:10–27; 25:6–8, 17–19; 26:1–29

Паул усан онгоцны багийнханд цаг агаар сайжрахыг хүлээ гэж хэлдэг.

Эзэн хаан Цезариар шүүлгэхээр Паулыг хаан Ром руу илгээв. Паулыг бусад хоригдолтой хамт усан онгоцоор явах замд хэд хэдэн газар зогсолт хийсэн. Нэгэн зогсоол дээр очих үед Паул өвөл удахгүй болно гэдгийг мэдэж байв. Хэрвээ тэд үргэлжлүүлэн аялбал маш их аюулд орохоор байлаа. Тэр усан онгоцны багийнханд цаг агаар сайжрахыг хүлээ гэж хэлсэн.

Үйлс 27:1–10

Усан онгоц шуурганд өртжээ.

Паулд хэн ч итгээгүй тул тэд үргэлжлүүлэн аялсан. Хүчтэй шуурга ирж, олон хоногийн турш усан онгоц давлагаанд шидэгдэж байв. Нарыг ч, оддыг ч тэд харж чадсангүй. Тэд өөрсдийгөө шуурганд үхэх нь гэж боджээ.

Үйлс 27:11–20

Усан онгоцон дээр Паулд тэнгэр элч үзэгдэв.

Нэг шөнө Бурханы нэгэн тэнгэр элч Паул дээр ирээд, “[Паул аа,] бүү ай” гэв. Тэнгэр элч Паулыг Бурханы амласан ёсоор Ромд хүрнэ гэж хэлсэн. Тэрээр Бурхан усан онгоцон дээрх бүх хүнийг хамгаална—хэн ч үхэхгүй гэж хэлсэн.

Үйлс 27:23–24

Паул усан онгоцон дээрх хүмүүст тэнгэр элчийн тухай ярьж байгаа нь.

Паул тэнгэр элчийн хэлснийг бүгдэд нь хэлэв. “Эр зоригтой байцгаа” гээд Паул “[учир нь] би Бурханд итгэдэг” гэж хэлжээ.

Үйлс 27:21–25

Паул бусад хүний хамт Мальт хэмээх арал дээр.

Хэд хоногийн дараа усан онгоц осолдож живжээ. Гэхдээ тэнгэр элчийн яг амласан шиг, хөлөг онгоц дээр байсан хэн ч үхээгүй. Тэд бүгд Мальт хэмээх арал руу сэлсэн.

Үйлс 27:40–44; 28:1

Мальт арал дээрх хүмүүс Паулд болон бусдад туслав.

Мальтад амьдарч байсан хүмүүс Паулд болон усан онгоцны бусад хүнд эелдэг хандаж байв. Тэд бүгд дулаацахын тулд гал асаасан.

Үйлс 28:2

Могой Паулыг хатгасан ч тэр гэмтээгүй.

Гэнэт галын дундаас нэгэн могой гарч ирээд, Паулын гарыг хатгав. Паул гэмтээгүй. Тэр ердөө л могойг сэгсэрч хаяв. Хүмүүс гайхширч байлаа.

Үйлс 28:3–6

Паул Пуплийн эцэгт адислал өгч байгаа нь.

Пупли хэмээх хүн Паулыг гэртээ байлгахыг зөвшөөрчээ. Пуплийн эцэг хүндээр өвдсөн байв. Паул түүн дээр гараа тавьж, Бурханы хүчийг ашиглан түүнийг эдгээсэн.

Үйлс 28:7–8

Паул Ромд ирлээ.

Паул Мальтад гурван сар байв. Их Эзэн түүнд олон гайхамшиг үйлдэж, өвчтэй хүмүүсийг адисалж, эдгээхэд нь тусалсан. Тэгээд Эзэний амласан ёсоор Паул Ром руу явав.

Үйлс 28:9–16

Паул хоригдож байхдаа сайн мэдээний тухай зааж байв.

Паул Ромд байхдаа хоригдол хэвээр байв. Гэсэн ч харуулууд нь хүмүүс түүнтэй уулзахыг зөвшөөрдөг байлаа. Паул Есүс Христийн талаар сонсох ямар ч хүнд заасан. Тэр мөн газар газрын Сүмийн гишүүдэд захидал бичиж байв. Эдгээр захидлын зарим нь Шинэ Гэрээнд байдаг.

Үйлс 28:16–31