Судрын түүхүүд
Сүүлчийн оройн зоог — Есүс ариун ёслолыг танилцуулсан нь


Матай 26; Лук 22; Иохан 13–14

Сүүлчийн зоог

Есүс Христ ариун ёслолыг танилцуулсан нь

Есүс төлөөлөгчидтэйгөө Иерусалимд.

Есүс төлөөлөгчидтэйгөө Иерусалимд Алгасал баярыг тэмдэглэх гэж байв. Иудейчүүдийн ард түмэн жил бүр Алгасал баярыг тэмдэглэдэг байв. Энэ нь тэдэнд олон жилийн өмнө гэр бүлийнхэн нь Египетэд боол байсан бөгөөд Бурхан тэднийг зугтаахад тусалсан гэдгийг санахад тусалсан.

Гэтлэл 12:27

Есүс төлөөлөгчдийнхөө хамт ширээ тойрон цугларсан нь.

Иерусалимд байхдаа Есүс болон Түүний төлөөлөгчид хамтдаа нэгэн онцгой найр хийсэн. Есүс энэ хоолыг тэдэнтэй хуваалцахыг тэсэн ядан хүлээж байжээ.

Лук 22:7–15

Есүс төлөөлөгчийнхөө хөлийг угааж байгаа нь.

Тэднийг хооллож дууссаны дараа Есүс савыг усаар дүүргэв. Тэрээр төлөөлөгчдийнхөө хөлийг угааж эхэлжээ.

Иохан 13:4–5

Петр Есүсээс яагаад тэдний хөлийг угааж байгааг асууж байгаа нь.

Петрийн ээлж ирэхэд тэрээр Есүсээс яагаад үүнийг хийж байгааг асуужээ. Хөл угаах нь ихэвчлэн зөвхөн зарц нарын хийдэг зүйл байсан.

Иохан 1:36

Есүс төлөөлөгчдөдөө хэрхэн нэг нэгнээ хайрлах талаар зааж байгаа нь.

Есүс тэдний хөлийг угааж, тэдэнд жишээ үзүүлж байна гэж хэлсэн. Тэр Өөрөө тэднийг хайрласан шиг тэд бие биедээ үйлчилж, хайрлаасай гэж хүссэн. Хэрвээ тэд үүнийг хийвэл хүмүүс тэднийг Түүний шавь нар гэдгийг мэдэх болно.

Иохан 13:14–16, 34–35

Петр Есүстэй ярьж байгаа нь.

Есүс шавь нартаа Өөрийгөө удахгүй үхнэ гэж хэлсэн. Петр Есүсийн төлөө үхэхэд бэлэн гэж хэлсэн.

Иохан 13:36–38

Есүс Петрт хариулж байгаа нь.

Гэхдээ Есүс хүнд хэцүү цаг ирж байгааг мэдэж байсан. Тэрээр Петр өглөө тахиа дуугарахаас өмнө Есүсийг мэдэхгүй гэж түүнийг гурван удаа хэлнэ гэж Петрт хэлсэн.

Иохан 13:38

Есүс төлөөлөгчдөдөө Ариун Сүнсний талаар зааж байгаа нь.

Есүс төлөөлөгчид нь санаа зовж, айж магадгүй гэдгийг мэдэж байв. Тэрээр Бурхан тэдэнд Ариун Сүнсийг илгээнэ гэж амласан. Ариун Сүнс тэднийг тайвшруулж, тэдэнд зааж, Есүсийн заасныг санахад нь туслах байв. Тэр тэдэнд санаа зоволтгүй, айх хэрэггүй гэж хэлсэн. Тэр “Та нар Намайг хайрладаг бол тушаалуудыг минь сахь” гэж хэлсэн.

Иохан 14:1, 15–16, 26–27

Есүс ариун ёслолд зориулан талх хувааж байгаа нь.

Дараа нь Есүс төлөөлөгчид нь үргэлж Өөрийг нь санаж байхад туслах маш онцгой зүйл хийсэн. Тэр тэдэнд ариун ёслолыг өгсөн. Эхлээд талхыг адислаад, хэсэг болгон хувааж, төлөөлөгчдөдөө өгөв. Есүс тэднийг талх идэж байхдаа Түүний биеийг бодох хэрэгтэйг хэлсэн. Тэр тэднээс Түүний өөрсдийнх нь төлөө үхэхэд бэлэн гэдгийг санаж байхыг хүссэн.

Матай 26:26; Лук 22:19

Есүс дарсыг ариун ёслолд зориулан адисалж байгаа нь.

Есүс дараа нь дарсыг аяга руу хийв. Тэрээр дарсыг адислаад, төлөөлөгчдөдөө үүнээс уу гэж хэлсэн. Есүс тэдэнд дарс уухдаа Түүний цусыг бод гэж хэлсэн. Тэр биднийг наманчлан, өршөөгдөж болохын тулд Өөрийг нь бүх хүний өвдөлт шаналал, нүглийн төлөө зовж, цусаа урсган, амиа өгсөн гэдгийг нь санаж байхыг тэднээс хүссэн.

Матай 26:27–28; Лук 22:20

Есүс төлөөлөгчдөдөө тушаалуудыг нь сахихыг зааж байгаа нь.

Дараа нь Есүс Өөрийгөө усан үзмийн мод шиг, шавь нар нь мөчир шиг гэж тайлбарласан. Мөчир усан үзмийн модтой холбогдвол жимс ургадаг. Усан үзмийн модтой холбогдоогүй мөчир үхэж, жимс ургуулж чадахгүй болдог. Есүс шавь нартаа бие биеэ хайрлаж, тушаалуудыг нь дагаснаар үргэлж Өөртэй нь ойр байгаасай гэж хүссэн.

Иохан 15:4–12

Есүс төлөөлөгчдийнхөө хамт Гетсемани руу алхаж байгаа нь.

Эдгээр зүйлийг заасны дараа Есүс болон Түүний төлөөлөгчид дуулал дуулав. Тэд Гетсемани хэмээх цэцэрлэг рүү чиглэн алхсан.

Maтай 26:30