Судрын түүхүүд
Есүс алхаж чаддаггүй хүнийг эдгээв—Бие махбодын болон сүнсний эдгэрэл


Марк 2:1–12

Есүс алхаж чаддаггүй хүнийг эдгээв

Бие махбодын болон сүнсний эдгэрэл

Есүс дүүрэн хүнтэй гэрт зааж байгаа нь

Олон хүн Есүсийн сургаалыг сонсохыг хүсчээ. Нэг өдөр Тэрээр дүүрэн хүнтэй гэрт зааж байлаа.

Марк 2:1–2

Есүсээр эдгээлгэхээр нэгэн хүнийг дамнан яваа хүмүүс

Дөрвөн хүн алхаж чаддаггүй найзыгаа дамнан байшинд авч ирэв. Тэд түүнийг дамнуурга дээр хэвтүүлсэн байлаа. Тэд найзыгаа Есүс дээр авчрахыг хүссэн боловч байшин олон хүнтэй байсан учир орж чадсангүй.

Марк 2:3–4

Хүмүүс тэр хүнийг байшин руу доош буулгаж байгаа нь

Тэгээд тэд найзыгаа байшингийн дээвэр лүү гаргаад, дээврийн нэг хэсгийг авч, найзыгаа дамнуургатай нь Есүсийн өмнө цугласан олны дунд байшин руу доош буулгав.

Марк 2:4

Есүс тэр эрэгтэйг өршөөж буй нь

Есүс тэдний итгэлийг хараад, саа өвчтөнд —“Хүү минь, нүгэл чинь уучлагдсан” гэв.

Марк 2:5

Иудейн зарим удирдагч дургүйцэв

Иудейчүүдийн зарим удирдагчид үүнийг сонсоод, уур нь хүрчээ. Тэд зөвхөн Бурхан нүглийг уучилдаг гэж боддог байв.

Марк 2:6–7

Тэр хүн эдгэрч, босов

Тэдний юу бодож байгааг Аврагч мэдэж байлаа. Түүнд нүглийг өршөөх хүч бий гэдгийг ойлгоход нь тэдэнд туслахын тулд Тэрээр гайхамшгийг үйлдсэн. Тэрээр алхаж чаддаггүй хүнд “Бос, дэвсгэрээ аваад гэртээ харь” гэж хэлэхэд нөгөө хүн босоод, алхав! Бүгд гайхширч, Бурханд талархлаа өргөжээ.

Марк 2:8-–12