Ром 3:21–28; 5:1–11; 6:3–6
Аврагдахын тулд Есүс Христэд найдах нь
Түүний ач ивээлээр аврагдсан
Олон газраас хүмүүс Есүс Христийн Сүмд элсэж байв. Есүс Христийн Сүмийн гишүүдийг гэгээнтнүүд гэж нэрлэдэг.
Ром 1:7
Гэгээнтнүүдийн зарим нь Мосегийн хуулийг дагаж мөрдсөөр байсан еврейчүүд байв. Бусад нь тийм байгаагүй. Тэд Мосегийн хуулийг дагах ёстой эсэх талаар санал зөрөлдсөн.
Ром 2:14–15, 23–29
Паул гэгээнтнүүдэд ийм асуултууд байсныг мэдэж байв. Тэрээр Ром дахь гэгээнтнүүдэд захидал бичсэн. Тэрээр тэдэнд зөвхөн Мосегийн хуулийг дагахыг хичээснээр хэн ч аврагдахгүй гэж хэлсэн. Бид бүгд нүгэл хийдэг гэж тэр тайлбарлав. Бүх хүн аврагдахын тулд Есүс Христэд итгэж, Түүнийг дагах хэрэгтэй.
Ром 3:20–23
Паул Бурхан бидний нүглийг Өөртөө үүрэх Есүс Христийг илгээсэн гэж заасан. Есүс Христийн золиосын ачаар бид наманчилж, нүглүүдээсээ өршөөгдөх боломжтой болсон.
Ром 3:24–31
Паул Есүс Христ бидэнд өршөөлийн бэлгийг болон сайн зүйл хийх хүч чадлыг өгдөг гэж заасан. Энэхүү хайрын бэлгийг Есүс Христийн ач ивээл гэж нэрлэдэг бөгөөд энэ нь биднийг итгэл найдвар, баяр хөөрөөр дүүргэдэг. Паул хэлэхдээ, биднийг Есүсийн адилаар баптисм хүртэх үед Есүсийн дагалдагчийн хувиар шинэ амьдрал эхлүүлж байгаа мэт санагддаг гэжээ.
Ром 5:1–11; 6:3–6