Судрын түүхүүд
Усан үзмийн талбайд ажиллагсдын тухай сургаалт зүйрлэл—Найдварын захиас


Матай 20:1–16

Усан үзмийн талбайд ажиллагсдын тухай сургаалт зүйрлэл

Найдварын захиас

Ажилдаа туслуулахаар ажилчдыг хөлслөн авсан нэгэн хүний тухай сургаалт зүйрлэлийг Есүс ярив.

Есүс шавь нартаа тэнгэрийн хаанчлал юутай адил болохыг ойлгоход туслах сургаалт зүйрлэлийг буюу түүхийг ярьжээ. Уг сургаалт зүйрлэлд нэгэн хүн усан үзмийн талбайдаа хүмүүс ажиллуулах хэрэгтэй байсан тухай гардаг. Тэгээд өглөө эрт яваад, бүхэл өдрийн турш нэг зоосоор ажиллахыг тохиролцсон ажилчдыг олжээ. Тэд ажиллаж эхлэв.

Maтай 20:1-2

Тэр хүн илүү олон ажилчин хөлслөв.

Гурван цагийн дараа тэр хүн илүү олон ажилчин хөлсөлжээ. Тэр тэднээс өдрийн үлдсэн хугацаанд усан үзмийн талбайд нь ажиллаасай гэж хүсэв. Тэр тэдэнд шударгаар төлнө гэж амлажээ.

Maтай 20:3-4

Тэр хүн дахиад ажилчид авав.

Түүнээс гурван цагийн дараа тэр ажиллах хүсэлтэй бүр олон ажилчин олов. Тэр тэднээс ч бас талбайд нь ажиллаасай гэж хүсэв.

Матай 20:5

Тэр хүн дахиад олон хүнийг олж, ажилдаа туслуулахаар хөлслөв.

Эцэст нь өдрийн төгсгөлд тэр ажилгүй зогсох хүмүүсийг харжээ. Тэд бүхэл өдөржин хэн ч тэднийг хөлсөлсөнгүй гэж хэлэв. Тэр хүн тэдэнд өдрийн сүүлийн нэг цагт усан үзмийн талбайд нь ажиллаж болно гэлээ.

Maтай 20:6-7

Өнөөх хүн ажилчдад хөлсийг нь төлөх үед зарим нь уурлав.

Өдрийн төгсгөлд өнөөх хүн ажилчдад хөлсийг нь төлжээ. Тэр нэг цаг ажилласан хүмүүст нэг нэг зоос өгөв. Тэрээр бас бусад бүх ажилчинд тус бүр нэг зоос өгчээ. Өдөржин ажилласан хүмүүс уурлав. Тэд бусдаасаа илүү их мөнгө авах ёстой гэж боджээ.

Maтай 20:8-12

Есүс эелдэг, шударга байхыг заав.

Тэр хүн мөнөөх ажилчдад нэг зоосоор өдөржин ажиллахаар тохиролцсон гэдгийг нь сануулав. Тэр усан үзмийн талбайдаа ажилласан хүмүүст эелдэг хандсаных нь төлөө түүнд уурлах ёсгүй гэж хэлжээ.

Maтай 20:13–16