Судрын түүхүүд
Христ дотор бүгд амьд болгогдоно—Паул амилуулалтын талаар заасан нь


1 Коринт 15

Христ дотор бүгд амьд болгогдоно

Паул амилуулалтын талаар заасан нь

Паул Коринт дахь Сүмийн гишүүдэд захидал бичиж байгаа нь Тэд нэгэн нас барсан эмэгтэйг тойрон цугларчээ.

Коринт гэгддэг хотын Сүмийн зарим гишүүн нас барсныхаа дараа юу болохыг асууж байв. Тэд Есүсийг үнэхээр амилсан эсэхэд эргэлзэж байлаа. Зарим хүн амилалт байхгүй гэж хэлсэн. Паул үүнийг сонсоод, Коринт дахь гэгээнтнүүдэд захидал бичсэн.

1 Коринт 15:12–14

Амилсан Есүс төлөөлөгчидтэйгөө ярьж байгаа нь

Паул Есүс Христийн амилалтыг Түүний сайн мэдээний чухал хэсэг гэж бичсэн. “Христ бидний нүглийн учир үхсэн … бөгөөд гурав дахь өдөртөө амилуулагдсан” гэж Паул хэлсэн. Амилсных нь дараа 500 гаруй хүн Түүнийг харсан бөгөөд тэдний дунд Паул, бусад төлөөлөгч ч байв.

1 Коринт 15:1–8

Паул захидал бичиж, Адам, Ева хоёр Еденийн цэцэрлэгээс гарч, Есүс булшны ойролцоо зогсож байгаа нь

Паул Христ амилаагүй байсан бол бид бүгд гунигтай, бидэнд ямар ч найдвар байхгүй байх байсан гэж заасан. Адамын уналтын улмаас бид бүгд үхнэ. Гэхдээ Есүс Христийн ачаар бид бүгд мөн амилуулагдана!

1 Коринт 15:17–22

Баптисм хүртэж буй залуу эмэгтэй

Паул Коринт дахь гэгээнтнүүдэд хүмүүс нас барсан хүний төлөө баптисм хүртэж байгааг сануулсан. Хэрвээ нас барсан хүмүүс хэзээ ч дахин босохгүй байсан бол яагаад бид үүнийг хийх хэрэгтэй байх вэ? Бид нас барагсдыг дахин амьдарна гэж мэддэг учраас тэдний өмнөөс баптисм хүртдэг. Энэ нь тэдэнд Их Эзэний адислалыг хүлээн авах боломж олгодог.

1 Коринт 15:29

Есүсийн өмнө өвдөг сөгдөж буй эмэгтэй

Коринт хотын зарим гэгээнтэн биднийг амилуулагдсаны дараа бидний бие ямархуу байх бол гэдгийг мэдэхийг хүсэж байв. Паул бидний бие сүр жавхлант болно гэж хэлсэн. Тэд сул дорой бус, өвдөхгүй, хөгшрөхгүй. Зарим хүн селестиел биетэй, нар шиг тод байх болно. Зарим нь сар шиг, зарим нь од шиг гэрэлтэй байх болно.

1 Коринт 15:35, 40–43; Сураал ба гэрээнүүд 76:96–98; 88:20–23