Судрын түүхүүд
Бурханы өвч бүрэн зэвсэг—Сүнслэг байдлын хувьд аюулгүй байх нь


Ефес 6:11–17

Бурханы өвч бүрэн зэвсэг

Сүнслэг байдлын хувьд аюулгүй байх нь

Паул Ефесийн гэгээнтнүүдэд муу муухайн эсрэг сүнслэг тулааны тухай захидал бичиж байгаа нь

Паул Ефесийн гэгээнтнүүдэд бид бүгд муу муухайн эсрэг сүнслэг тулаанд ордог гэж заасан. Биеэ хамгаалахын тулд хуяг дуулга өмсдөг цэргүүд шиг бид Бурханы сүнслэг зэвсгээр зэвсэглэж, сүнсээ аюулгүй байлгаж чадна.

Ефес 6:11–13

Бүс зүүж байгаа охин

Паул цэргийн хуяг зэвсгийг бидний сүнслэг байдлыг хамгаалдаг зүйлстэй зүйрлэсэн. Жишээлбэл: Үнэн гэдэг нь бүсэлхийг тойруулан өмсдөг бүс, бүслүүр шиг гэж тэр хэлсэн.

Ефес 6:14

Хүү цээжний хуяг өмсөж байгаа нь

Дараа нь Паул зөвт байдал бол зүрхийг хамгаалдаг цээжний хуяг шиг гэж хэлсэн.

Ефес 6:14

Хуягт гутал, урт оймс.

Есүс Христийн амар тайвны сайн мэдээ нь хөлөө хамгаалахын тулд өмсдөг гуталтай адил.

Ефес 6:15

Бамбай барьж буй охин

Бидний Есүс Христэд итгэх итгэл нь цэргүүдийг дайсны сумнаас хамгаалдаг бамбай шиг биднийг Сатанаас хамгаалдаг бамбай юм.

Ефес 6:16

Дуулга өмссөн хүү

Паул аврал бол толгой, оюун ухааныг хамгаалдаг дуулга шиг гэж хэлсэн.

Ефес 6:17

Хоёр сэлэм.

Эцэст нь Паул Сүнс ба Бурханы үг нь сэлэмтэй адил гэж хэлсэн.

Ефес 6:17

Бурханы өвч бүрэн зэвсгээр хамгаалагдсан охин, хүү хоёр

Бид Бурханы зэвсгийн нэг бүрийг өмсөхдөө чөтгөрийн худал хуурмаг, уруу таталтын эсрэг зоригтой зогсож чадна. Бурхан бидэнд сүнсээ аюулгүй, хүчтэй байлгахад туслахын тулд энэ зэвсгийг өгсөн.

Ефес 6:11–13