Maтай 25:31–46
“Та нар надад үүнийг хийсэн“
Бид бусдад үйлчилж байхдаа Есүст үйлчилж байдаг
Есүс Христ шавь нартаа Тэнгэр дэх Эцэг дээрээ буцаж очсоныхоо дараа бүх ариун тэнгэр элч нартай хамт дэлхий дээр буцаж ирнэ гэж хэлсэн. Тэр өдөр бүх үндэстний хүмүүс Түүний өмнө цугларна—Түүнийг дагадаг, дагадаггүй хүмүүс.
Maтай 25:31–33
Есүс Өөрийг нь дагасан хүмүүст тэд Түүнийг өлсөж байх үед хооллодог байсан учраас Түүний хаант улсад орох боломжтой гэж хэлнэ. Түүнийг цангасан үед тэд Түүнд уух зүйл өгдөг байсан.
Матай 25:34–35
Тэд Түүнд хувцас өгч мөн хэрэгтэй үед нь байрлах газар өгсөн. Түүнийг өвдсөн, шоронд байх үед тэд Түүн дээр очдог байв.
Maтай 25:36
Хүмүүс Есүсээс тэд хэзээ Түүний төлөө ийм сайхан зүйл хийснийг асууна. Бид бусдын төлөө сайн зүйл хийх нь Түүний төлөө хийж буйтай адил гэж Аврагч тайлбарлах болно.
Maтай 25:37–40
Есүс Өөрийг нь дагаагүй хүмүүст Түүний хаант улсад орж чадахгүй гэж хэлнэ. Түүнийг өлсөж, цангасан үед тэд Түүнд хоол, уух зүйл өгөөгүй.
Maтай 26:41–42
Түүнд хувцас, байр хэрэгтэй үед тэд Түүнд туслаагүй. Түүнийг өвдсөн эсвэл шоронд байхад тэд Түүнийг эргэж очоогүй.
Матай 25:43
Бид тусламж хэрэгтэй хүнд туслахыг сонгоогүй бол Түүнд туслахыг сонгоогүй гэж Есүс тайлбарлах болно. Бид бусдад туслахыг сонгохдоо Есүст туслахыг сонгож байдаг.
Матай 25:45