Судрын түүхүүд
Есүс шуурга намдаав—Салхи, нуур хүртэл Түүнд дуулгавартай байдаг


Maтай 8:23-27; Марк 4:36-41

Есүс шуурга намдаав

Салхи, нуур хүртэл Түүнд дуулгавартай байдаг

Есүс шавь нарынхаа хамт завин дээр

Есүс нэг өдөр шавь нарынхаа хамт Галил нууран дээр завиар явж байлаа. Салхи их хүчтэй шуурч, давалгаа завийг усаар дүүргэж эхлэв. Харин Есүс амар тайван унтаж байв.

Maтай 8:23–24

Шавь нар нь Есүсийг сэрээв

Шавь нар нь айж, Есүсийг сэрээв. Тэд “Эзэн авраач” гэж орилолдов. Тэд өөрсдийгөө нууранд живэх нь гэж боджээ.

Матай 8:25

Есүс нууранд намдахыг тушаав.

“Та нар юунд айцгаана вэ?” гэж Есүс асуув. Есүс шавь нартаа илүү итгэлтэй байх хэрэгтэй гэв. Тэгээд Тэр босоод, салхи болон давлагаанд “Чимээгүй, намд” гэв.

Матай 8:26; Марк 4:39

Есүс шуургыг яаж намдааж чадсан юм бол гэх шавь нар

Гэнэт шуурга зогсож, нуур нам тайван болов. Есүс шавь нарын хамт аюулгүй байлаа. Есүсийн шавь нар гайхацгаав. Тэд ямар хүн салхи, нуурыг захирч, тэдгээр нь Түүнд дуулгавартай байгаа юм бол хэмээн гайхширчээ!

Maтай 8:26–27