Матай 4:1–10
Сатан Есүсийг сорьсон нь
Уруу таталтыг даван туулсан жишээ
Есүс баптисм хүртсэнийхээ дараа Бурхантай хамт байхаар цөл рүү явав. Тэр 40 хоногийн турш юу ч идсэнгүй. Тэр Өөрийн тохинуулалд бэлтгэн мацаг барьж, залбирч байв.
Maтай 4:1–2; Иосеф Смитийн Орчуулгын зүүлт тайлбар 1b, 2с-г үзнэ үү
Есүс өлсөж байлаа. Сатан ирж, Түүнийг сорив. Хэрэв Есүс Бурханы Хүү мөн аваас чулууг талх болгож чадна гэж тэр хэлэв. Есүс чулууг талх болгосонгүй. Есүс зөвхөн талхаар бус, Бурханы үгээр амьдардаг хэмээн судраас эш татав.
Матай 4:2–4
Дараа нь Ариун Сүнс Есүсийг ариун сүмийн орой дээр аваачив. Сатан Есүсийг доош үсэр гэж сорив. Хэрэв Есүс үнэхээр Бурханы Хүү мөн аваас тэнгэр элчүүд түүнийг гэмтэхийг зөвшөөрөхгүй гэж тэр хэлэв. Есүс доош үсэрсэнгүй. Тэр Сатанд сударт бид Бурханыг сорих ёсгүй гэсэн байдаг гэв.
Maтай 4:5–7; Иосеф Смитийн Орчуулгын зүүлт тайлбар 5а, 6а-г үзнэ үү
Дараа нь Ариун Сүнс Есүсийг уулын орой дээр аваачив. Тэндээс Есүс дэлхийн бүх хаанчлалыг харсан. Сатан ирж, хэрэв Есүс өөрийг нь шүтвэл тэр түүнд энэ бүх хаанчлалыг өгнө гэв.
Maтай 4:8–10; Иосеф Смитийн Орчуулга 8а-г үзнэ үү
Есүс Сатанд сударт бид зөвхөн Бурханыг шүтэн бишрэх ёстой гэсэн байдаг гэв. Есүс Сатаныг зайлахыг тушаав. Есүс Өөрийн сайн мэдээг заахаар Галил руу явсан. Тэрээр Ариун Сүнсний хүчээр дүүргэгдсэн байв.
Лук 4:13–14