Үйлс 9:36–42
“Сайн үйл, өглөгөөр дүүрэн” эмэгтэй Табита
Есүс Христийн хүчээр амь оров.
Табита бол Есүс Христийн итгэлтэй шавь байлаа. Тэрээр Иопа хэмээх далайн эрэг дээрх сууринд амьдардаг байв. Тэр ядуу хүмүүст үйлчлэх, туслах дуртай байжээ.
Үйлс 9:36
Табита хувцас оёж, тусламж хэрэгтэй эмэгтэйчүүдэд өгдөг байв. Тэд Табитаг хайрладаг байв.
Үйлс 9:39
Нэгэн өдөр Табита хүндээр өвдөв. Түүний өвчин маш их хүндэрч, тэр нас баржээ.
Үйлс 9:37
Иопа дахь Сүмийн бусад гишүүн маш их эмгэнэж байв. Иопагийн ойролцоох хотод Есүсийн төлөөлөгч Петр байгааг тэд мэдэж авчээ. Тэд Петрээс яаралтай ирэхийг хүсэхээр хоёр хүн илгээв.
Үйлс 9:38
Петр Табитагийн цогцсыг тавьсан газарт иржээ. Табитагийн тусалж байсан зарим эмэгтэй тэнд байв. Тэд Петрт Табитагийн хийж өгсөн хувцаснуудыг үзүүлэв.
Үйлс 9:39
Петр бүх хүнээс өрөөнөөс гарахыг хүсэв. Тэр өвдөг сөгдөөд, залбирав.
Үйлс 9:40
Залбирсныхаа дараа Петр “Табита, бос” гэж хэлэв. Тэр нүдээ нээгээд босож суулаа. Петр түүнд босож зогсоход нь туслав. Тэр амилсан байлаа! Петр түүний найзуудыг нь дуудаж, харуулав. Тэд гайхширав. Тэд түүнийг Есүс Христийн хүчээр амилсныг мэдсэн юм. Илүү олон хүн Түүнд итгэцгээв.
Үйлс 9:40–42