Лук 4:16-31
Есүс Өөрийн тохинууллыг гэрчилж
Назарт Түүнийг хүлээн авсангүй
Есүс гэр бүл, найз нөхдийнхөө амьдардаг байсан Назар руу явжээ. Энэ бол Түүний өссөн газар юм. Хүндэтгэлийн өдөр Тэр хүмүүсийн судраас суралцаж, Бурханыг шүтэн бишрэхээр очдог синагогт очжээ.
Лук 4:16-17
Есүс синагогт зогсоод, бошиглогч Исаиагийн нэг судрыг уншиж өгөв. Тэрхүү сударт нэгэн өдөр Аврагч ирнэ, Тэрээр ядууст сайн мэдээг номлож, харууссан зүрхийг эдгээх болно, Тэрээр хараагүй, гэмтэж бэртсэн хүмүүст туслах болно хэмээн өгүүлжээ.
Исаиа 61:1–2; Лук 4:17-19
Есүс уншиж дуусаад, суулаа. Бүх хүн Түүн рүү харж байлаа. Тэр өдөр Түүний уншсан судар нь биелж байгааг Тэр тэдэнд хэлэв. Тэр Аврагч байсан.
Лук 4:21
Назарын хүмүүс Есүсийн үгийг сонсоод ихэд гайхжээ. Есүс хэрхэн Аврагч байж болох вэ? Тэд Түүнийг Бурханы Хүү биш, зөвхөн Мариа, Иосеф хоёрын хүү гэж бодсон байв. Тэдний хувьд Есүс жирийн хүн шиг санагддаг байлаа.
Лук 4:22
Хүмүүс Түүнээс Аврагч гэдгээ батлахын тулд гайхамшгийг үйлдээсэй гэж хүсэж байсныг Есүс мэдэж байв. Тэрээр гайхамшгууд нь итгэлтэй хүмүүст зориулагдсан бөгөөд Израилын биш хүмүүс илүү их итгэлтэй байсан учраас Бурхан заримдаа тэдэнд гайхамшгуудыг үйлддэг хэмээн заасан. Синагогт байсан зарим хүмүүс Есүст уурлаж байв.
Лук 4:23-28
Тэд түүнийг хотоос хөөн гаргаж, толгодын орой дээр аваачин, түлхэн унагахыг хүсэж байлаа.
Лук 4:28–29
Гэвч Есүс уурлаж хилэгнэсэн хүмүүсээс холдон явав.
Лук 4:30
Назарт Есүсийг хүлээн авахыг хүсээгүй учраас Тэр сургаалаа айлдахаар өөр хот руу явжээ.
Лук 4:31-32