Иохан 1:43–51
Ир, та нар харна
Найзыгаа Есүсийг дагахад урих нь
Есүсийн дагалдагчдын нэг нь Филип гэдэг хүн байв. Тэр Есүс бол Аврагч гэдгийг мэддэг байв. Филип бас өөрийн найз Натанаелыг Есүсийн тухай мэдээсэй гэж хүсдэг байжээ.
Иохан 1:43–45
Судруудад Бурхан Аврагчийг илгээх болно гэсэн байдгийг Натанаел мэдэж байв. Филип түүнд Назарын Есүс гэдэг Аврагчийг олсноо хэлэв.
Иохан 1:45
Эхэндээ Натанаел түүнд итгэсэнгүй. Тэр Аврагчийг Назарынх байж болно гэж бодоогүй. “Назараас сайн юм гарч чадна гэж үү?” хэмээн тэр асуув. Филип, “Ирээд хар” хэмээн хариулжээ.
Иохан 1:46
Натанаел Филиптэй хамт Есүстэй уулзахаар явжээ. Есүс тэдний ирж явааг хараад, Натанаелыг сайн, шударга хүн хэмээн хэлэв. Натанаел гайхжээ. Тэр өмнө нь Есүстэй огт уулзаж байгаагүй. Есүс түүнийг яаж мэддэг байсан юм бэ?
Иохан 1:47–48
Есүс Натанаелд Филипийг түүнтэй ярихаас өмнө, инжрийн модны доор байхад нь харсан гэдгээ хэлжээ.
Иохан 1:48
Натанаел одоо Есүсийг Бурханы Хүү гэдгийг мэддэг боллоо. Есүс Натанаелд итгэлийнхээ ачаар тэнгэрээс тэнгэр элчүүд бууж ирэх зэрэг агуу зүйлсийг харах болно гэж хэлсэн.
Иохан 1:49–51