Иохан 4
Есүс, нэгэн эмэгтэй ба худаг
Амийн усны тухай сургаал
Есүс шавь нарынхаа хамт Галил орох замдаа Самари нутгаар дайран өнгөрч байв. Тэд худгаас ус авахаар зогсов. Есүсийг тэнд амарч байхад шавь нар нь хоол хүнс худалдаж авахаар явжээ.
Иохан 4:3-8
Самари хотын нэгэн эмэгтэй саваа дүүргэхээр худаг дээр хүрч ирэв. Есүсийг тэр эмэгтэйгээс уух юм гуйхад тэрээр гайхжээ. Есүс иудей хүн байсан бөгөөд ихэнх иудей хүн самаричуудтай ярьдаггүй байв.
Иохан 4:7-9
Худгаас ус уудаг хүн дахин цангадаг гэж Есүс түүнд хэлэв. Гэвч Тэр түүнд мөнх амьдралын “амийн ус”-ыг өгч чадах бөгөөд тэр эмэгтэй хэзээ ч цангахгүй. Тэр эмэгтэй энэ “амийн усаас” авахыг хүсэж байгаагаа хэлэв.
Иохан 4:10-14
Есүс түүнд нөхрөө дуудаад аваад ир гэхэд тэр эмэгтэй “Надад нөхөр байхгүй” гэв. Түүнийг таван нөхөртэй байсан бөгөөд одоо түүнтэй хамт байгаа хүн ч нөхөр нь биш гэж Есүс хэлэв.
Иохан 4:16-18
Есүс өөрийнх нь талаар эдгээр зүйлийг мэдэж байгаад эмэгтэй гайхжээ. Тэр эмэгтэй Аврагч удахгүй ирэхийг мэдэж байгаагаа хэлэв. Есүс Өөрийгөө тэрхүү Аврагч нь болохыг түүнд хэлжээ.
Иохан 4:19, 25-26
Тэр эмэгтэй усны саваа худгийн дэргэд орхиод хот руу явжээ. Тэрээр олон хүнд Аврагчийг олсон тухайгаа ярьж байв. Тэр тэднийг ирж, Түүний заахыг сонсоход урьсан. Энэ эмэгтэйн ачаар олон самари хүн Есүс Христэд итгэсэн билээ.
Иохан 4:28-29, 39-42