Марк 5:21–43
Есүс нэгэн эмэгтэйг эдгээж, Иаирын охиныг амилуулав
“Бүү ай, гагцхүү итгэ”
Иаир гэдэг эр эхнэр, охин хоёртойгоо Галил нуурын ойролцоох хотод амьдарч байв. Иаир нь иудейчүүд Бурханд мөргөхөөр очдог синагогийн ахлагч байв.
Марк 5:22
Иаирын охин дөнгөж 12 настайдаа хүндээр өвджээ. Тэр үхэх гэж байв. Түүнд тусламж хэрэгтэйг Иаир мэдэж байлаа. Тэр мөн Есүсийг тэдний хотод байгааг мэдэж байв.
Марк 5:22–23
Иаир гэрээсээ гарч, Есүсийг олжээ. Тэрээр Есүсийн хөлд өвдөг сөгдөн, охиныг нь эдгээж өгөхийг гуйв. Хэрэв Есүс охиныг нь адисалбал охин нь амьд үлдэнэ гэдгийг Иаир мэдэж байлаа. Есүс Иаирыг даган, гэрт нь очлоо. Олон түмэн Түүний араас дагажээ.
Марк 5:23–24
Тэр хотын нэг эмэгтэйд Есүсийн тусламж мөн хэрэгтэй байлаа. Тэр эмэгтэй 12 жилийн турш маш хүндээр өвджээ. Тэр бүх мөнгөө эмч нарт зарцуулсан боловч хэн ч түүнийг эдгээж чадаагүй,харин байдал нь улам муудсаар байв. Тэрээр Есүсийг өөрийг нь эдгээж чадна гэдэгт итгэж байв. Гэвч тэр цугласан олны дундуур Түүн рүү хэрхэн хүрч чадах билээ?
Марк 5:25-27
Тэр эмэгтэй Түүний хувцсанд ч болтугай хүрч чадвал эдгэрнэ гэж итгэжээ Тэрээр Есүсийг хажуугаар нь өнгөрөхөд гараа сунган, Түүний хувцсанд хүрмэгц өвчин нь эдгэрчээ.
Матай 9:20; Марк 5:27–29; Лук 8:44
Есүс тэр дороо зогсоод, Түүнээс хүч гарахыг мэдрэв. “Хэн Надад хүрэв?” гэж Тэр асуужээ. Шавь нар нь гайхацгаав. Хүмүүсээр хүрээлэгдсэн байсан учир олон хүн Түүнд хүрсэн байв. Хэн Өөрт нь хүрснийг мэдэхээр Есүс эргэн тойрноо харлаа.
Марк 5:30–32; Лук 8:45
Хувцсанд нь хүрсэн эмэгтэйг Есүс олж харав. Тэр эмэгтэй өвчнийхөө тухай, Есүс өөрийг нь эдгээснийг Түүнд хэлэв. Есүс түүнийг тайвшир гэв. Тэр эмэгтэй Түүнд итгэх итгэлийнхээ ачаар эдгэрчээ. Есүс “Амар тайван яв даа” гэж түүнд хэлэв.
Maрк 5:33–34; Лук 8:47–48
Тэгтэл Иаирын гэрээс нэг хүн гарч ирээд, нэгэнт хожимджээ, Иаирын охин аль хэдийн нас барсан гээд Иаирыг Есүст төвөг удах хэрэггүй гэж хэлэв.
Марк 5:35
Есүс үүнийг сонссон даруйдаа Иаирт “Бүү ай, гагцхүү итгэ” гэв. Дараа нь тэд Иаирын гэрт очив.
Марк 5:36–38
Иаир эхнэртэйгээ хамт Есүсийг охиныхоо хэвтэж байгаа газарт дагуулан очлоо. Есүс охины гарыг атгаад, “Бос” гэв.
Марк 5:41
Тэр даруй Иаирын охин орноосоо босов. Тэр амилжээ! Есүс Иаирт болон түүний эхнэрт охиндоо идэх юм өг хэмээн айлдав. Тэд Есүс охиных нь төлөө юу хийснийг хараад, мэл гайхацгаав. Тэр тэднээс энэ гайхамшгийн талаар бусдад хэлэхгүй байхыг хүсчээ.
Марк 5:42–43