Ром 8:18–39
Юу ч биднийг Христийн хайраас салгаж чадахгүй
Амьдралын хүнд хэцүү үед зориулсан амлалт
Ром маш том, хүн ам ихтэй хот байсан. Хүмүүсийнх нь зарим нь Есүс Христийн дагалдагчид байсан ч ихэнх нь биш байв. Ромд олон хүн Есүсийн заасан зүйлээс тэс өөр зүйлд итгэдэг байсан. Заримдаа Ромын хүмүүс Сүмийн гишүүдэд хүндэтгэлгүй ханддаг байжээ.
Төлөөлөгч Паул Ром дахь гэгээнтнүүдэд захидал бичсэн. Тэр тэдэнд амьдрал заримдаа хэцүү байдаг ч Бурхан тэдэнд агуу адислал өгдөг гэдгийг мэдүүлэхийг хүсжээ. Хэрвээ бид Бурханыг хайрлавал Тэр бидний амьдралын хүнд хэцүү зүйлсийг сайн зүйлд хүргэхэд тусалж чадна.
Ром 8:18, 28
Паул юу ч биднийг Есүс Христийн хайраас салгаж чадахгүй гэж бичсэн. Бидэнд тулгардаг сорилт бэрхшээл хэчнээн хэцүү байсан ч Тэр биднийг үүнийг даван туулахад тусалж чадна.
Ром 8:31, 35–39