Судрын түүхүүд
Есүс төлөөлөгчдөө сонгосон нь— “Хүмүүсийн загасчид” болох урилга


Maтай 10; Лук 5:1-11; 6:12-16

Есүс төлөөлөгчдөө сонгосон нь

“Хүмүүсийн загасчид” болох урилга

Есүс Галил нуурын эрэг дээр хүмүүст зааж байгаа нь

Нэгэн өдөр хүмүүс Есүсийн сургаалыг сонсохоор Галил нууранд иржээ. Тэднийг эрэг дээр сонсож байхад нь Есүс тэдэнд завин дээрээс заажээ. Тэрхүү завины эзнийг Симон гэдэг байв.

Лук 5:1–3

Есүс Симонтой ярилцаж байгаа нь

Есүс зааж дуусаад Симоноос завиа нуурын гүндаваачихыг хүсэв. Тэрээр Симонд загас барихын тулд тороо усанд хая хэмээв . Симон шөнөжингөө загасчилаад, ганц ч загас бариагүйгээ хэлэв. Гэвч Есүс түүнээс хүссэн учраас тэр дахин оролдож үзэхээр болов.

Лук 5:4–5

Симон найзуудтайгаа их хэмжээний загас барив

Симон маш их загас барьсан учраас тор нь урагджээ! Тэр өөр завины найзуудаа ирж туслахыг гуйв. Удалгүй завь загасаар дүүрч, живж эхлэв. Симон болон түүний найзууд гайхширчээ!

Лук 5:6-7, 9

Есүсийн өмнө өвдөг сөхөрч буй Симон

Симон Есүсийн өмнө өвдөг сөгдөн суугаад, “Эзэн, би бол нүгэлт хүн” гэж тэр хэлэв. Бурхан Есүсийг илгээсэн гэдгийг тэр мэдэж байлаа. Есүс түүнд бүү ай гэлээ.

Лук 5:8

Есүс Симон, Андрей, Иаков, Иохан нарыг Өөрийг нь дагахад урьсан нь

Есүс Симон, түүний дүү Андрей,түүний найз болох Иаков, Иохан нарыг Өөрийг нь дагахад урьсан. Тэд загас барихын оронд хүмүүст Есүс рүү ирэхэд нь туслахаар болов.

Maрк 1:16–17; Лук 5:10-11

Есүс Өөрийн төлөөлөгчдөд Сүмийг удирдах санваарын эрх мэдлийг өгч байгаа нь

Симон, Иаков, Иохан нар загасчны завиа орхин, Есүсийн төлөөлөгчид болов. Хожим нь Есүс Симонд Петр гэдэг нэр өгсөн. Төлөөлөгч бол Есүс Христийн онцгой гэрч юм. Есүс Өөрийн төлөөлөгчдөөр 12 хүнийг дуудсан. Тэр хэнийг дуудах ёстойгоо мэдэхээр залбирчээ. Тэрээр Өөрийн Сүмийг удирдах санваарын эрх мэдлийг төлөөлөгчдөдөө өгсөн.

Матай 10; Лук 6:12-16; 9:1–2

Төлөөлөгч хүүхдийг эдгээж байгаа нь

Төлөөлөгчид Бурханы хүч чадалтай байдаг тул өвчтэй хүмүүсийг эдгээж, нас барсан хүмүүсийг амилуулж, мөн бусад гайхамшгийг үйлдэж чаддаг байсан.

Матай 10:8

Есүс хэсэг хүмүүст зааж байгаа нь Зарим хүн Түүний сургаалаас болж бухимддаг.

Есүс Өөрийн сайн мэдээг хүмүүст заалгахаар төлөөлөгчдөө олон хот руу илгээв. Ариун Сүнс тэдэнд юу хэлэхээ мэдэхэд нь тусална хэмээн Тэрээр хэлжээ. Тэдний заасан зүйл зарим хүнд таалагдахгүй ч тэд итгэлтэйгээр үйлчилбэл Бурхан тэдэнтэй хамт байх болно гэж Есүс хэлсэн.

Матай 10:5–7, 19–22