Лук 7:36–50
Есүс нэгэн эмэгтэйг өршөөсөн нь
“Тэр их хайрласан”
Симон гэдэг хүн Есүсийг гэрт нь ирж, хамтдаа зоог барихыг урьжээ. Симон фарисайчууд гэгч удирдагчдын нэг байв.
Лук 7:36
Тэднийг хоолоо идэж байх хооронд Симоны гэрт нэгэн эмэгтэй хүрч ирэв. Тэр эмэгтэй Есүсийг тэнд байгааг сонссон байв. Тэр Түүнд талархал болон хайраа харуулахыг хүссэн байжээ.
Лук 7:37
Тэр эмэгтэй Есүсийг хараад уйлж, нулимсаараа Түүний хөлийг угаав. Дараа нь хөлийг нь үсээрээ арчиж, хатаав. Тэр Түүний хөлийг үнсээд, дээр нь үнэртэй тос түрхэв.
Лук 7:38
Симон тэр эмэгтэйн олон нүгэл үйлдсэнийг мэдэж байв. Хэрэв Есүс үнэхээр Бурханы хүн бол энэ эмэгтэйг нүгэлтэн гэдгийг мэдэж, Өөртөө хүрэхийг зөвшөөрөхгүй байх байсан гэж тэр боджээ.
Лук 7:39
Есүс Симоны юу бодож байгааг мэдэж байв. Тэрээр уг эмэгтэй Өөрт нь хайртай учраас хөлийг нь угаасан гэж Симонд хэлэв. Ер нь зочдод хөлөө угаах ус өгдөг байв. Симон Есүст хайртайгаа харуулах ямар ч зүйл хийгээгүй аж.
Лук 7:40–47
Есүс уг эмэгтэйд Өөрийг нь хайрлаж, Өөрт нь итгэдэг байсан учраас нүглүүд нь өршөөгдсөн гэж хэлжээ. Тэр түүнд амар тайван явж болно хэмээн хэлэв.
Лук 7:47–50