Иохан 10:1–18
Есүс Христ бол Сайн Хоньчин
“Миний хонь миний дууг сонсож, би тэднийг мэднэ“
Есүс Иерусалимын ард түмэнд Өөрийгөө сайн хоньчин шиг гэж хэлсэн. Түүний шавь нар буюу дагалдагчид нь Түүний хоньд юм. Сайн хоньчин өөрийнхөө хоньдод хайртай. Тэрээр хонь нэг бүрийн нэрийг мэддэг.
Иохан 10:3, 14; мөн Хиламан 15:13-ыг үзнэ үү
Хонь сайн хоньчны дуу хоолойг таньдаг. Түүнийг дуудахад тэд сонсоод, дагадаг.
Иохан 10:4, 27
Сайн хоньчин хоньдоо харж ханддаг. Яг л Есүс Христ биднийг мөнх амьдрал руу хөтөлдөг шиг тэр тэднийг ногоон бэлчээр лүү хөтөлдөг.
Иохан 10:9–10, 28
Хонь маллах ажилд хүн хөлсөлбөл хоньд түүний дууг мэдэхгүй учраас дагадаггүй. Аюул ирэхэд хөлсний хүн зугтаадаг. Тэр сайн хоньчны адилаар хоньдод санаа тавьдаггүй.
Иохан 10:5, 12–13
Сайн хоньчин аюултай үед зугтаадаггүй. Тэрээр хоньдоо хамгаалахаар үлддэг. Есүс Христ биднийг мөнх амьдрал өвлөж авч болохын тулд амиа өгсний адил хоньчин хоньдынхоо төлөө амиа өгөхөд бэлэн байдаг.
Иохан 10:11, 17–18
Есүс Өөрт нь өөр газар амьдардаг бусад хонь бий гэж Иерусалимын ард түмэнд айлдсан. Есүс тэдэн дээр мөн зочилж, тэд Түүний сургаалыг сонсоно гэж хэлэв. Мормоны Ном Есүсийн Америк дахь бусад хонь дээрээ зочилсон тухай өгүүлдэг.
Иохан 10:16; 3 Нифай 15:11–24