Оршил
Шинэ гэрээний тухай
Есүс Христ болон Түүний дагалдагчдын түүх
Библи нь Хуучин Гэрээ, Шинэ Гэрээ гэсэн хоёр хэсэгтэй. Хуучин Гэрээнд эрт дээр үеийн бошиглогчдын бичээсүүд байдаг. Эдгээр бошиглогчийн зарим нь Бурхан нэгэн Аврагчийг илгээхээр амласан хэмээн бичжээ. Тэрээр Бурханы Хүү болж, биднийг нүгэл болон үхлээс аварснаар бид Бурхантай дахин хамт амьдрах болно.
Исаиа 53:3–5; Иаков 7:11; Мосе 4
Шинэ Гэрээнд энэ амлалт хэрхэн биелэгдсэн тухай гардаг. Энэ нь Бурханы Хүү Есүс Христийн төрөлтийн тухай өгүүлдэг.
Лук 2:4–7
Шинэ Гэрээ бас Есүсийн амьдралын тухай өгүүлдэг. Тэрээр иудейчүүдийн дунд амьдарч байсан бөгөөд хэзээ нэгэн цагт Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очихын тулд хэрхэн амьдрахыг бидэнд заасан юм.
Maтай 5:1–2
Есүс хүмүүсийг адисалж, тэдэнд үйлчилсэн. Тэрээр өвчтэй хүмүүсийг эдгээх, нас барсан хүмүүсийг амилуулах гэх мэт олон гайхамшгийг тэдэнд үйлдсэн.
Maтай 4:23
Есүс Өөрийн дагалдагчдаас арван хоёрыг төлөөлөгчөөр сонгосон. Тэрээр Сүмийг нь удирдах эрх мэдлийг тэдэнд өгсөн.
Лук 9:1-2
Есүс бидэнд хайртай учраас бидний бүх зовлон шаналал, уйтгар гуниг, нүглийг Өөр дээрээ авсан. Тэр бидний төлөө нас барсан. Тэгээд гурван өдрийн дараа Тэрээр үхлийг ялж, амилсан! Есүс Христ амьд бөгөөд Түүний ачаар бид нүглүүдээ наманчилж, нас барсны дараа дахин амьдарч чадна.
Есүсийг мэддэг бас хайрладаг хүмүүс энэ бүхний тухай бичсэн байдаг. Есүс Христийн төлөөлөгчид дТүүнд итгэх итгэлээ хөгжүүлэхэд нь туслахын тулд Сүмийн гишүүдэд захидал бичдэг байв. Тэдний бичсэн зүйлс олон олон жилийн турш хадгалагдан үлдсэн. Одоо та нар тэдгээрийг Шинэ Гэрээнээс уншиж, Есүс Христийг хэрхэн дагах талаар суралцах боломжтой.
Лук 1:1–4