Судрын түүхүүд
Өршөөлгүй зарцын тухай сургаалт зүйрлэл—Есүс уучлалын тухай заав


Maтай 18:21-34

Өршөөлгүй зарцын тухай сургаалт зүйрлэл

Есүс уучлалын тухай заав

Петр Есүсээс асуулт асуув.

Нэгэн өдөр Петр Есүст нэгэн чухал асуулт тавив. Тэрээр хүмүүсийг нүгэл үйлдэх үед хэдэн удаа уучлах ёстойг мэдэхийг хүсэв. “Долоон удаа юу?” гэж Петр асуув. Есүс Петрийн асуултад сургаалт зүйрлэлээр буюу түүхээр хариулсан.

Maтай 18:15-21

Хаандаа өртэй зарц.

Олон зарцтай нэгэн хаан байжээ. Нэг зарц нь хаанд арван мянган талантын өртэй байв. Энэ нь үнэхээр их мөнгө байлаа.

Maтай 18:23-24

Зарц нь өрөө төлөх боломжгүй байв.

Зарц нь хаанд хэзээ ч өрөө төлж чадахааргүй байв. Хаан зарцыг болон түүний гэр бүлийг зарж, өрийг нь барагдуулна гэв.

Maтай 18:25

Зарц нь өршөөл гуйж байгаа нь.

Зарц нь үүнийг сонсоод, сөхрөн унав. Тэр хаанаас дахиад хугацаа өгөхийг гуйжээ. “Намайг тэвчиж хүлцэнэ үү. Би танд бүгдийг төлнө.”

Maтай 18:26

Хаан өнөөх зарцыг хэлтрүүлэв.

Хаан өнөөх зарцыг нигүүлсэв. Тэр түүнийг уучлахаар шийдэв. Уг зарц мөнгийг буцаан төлөх шаардлагагүй болов. Тэр эрх чөлөөтэй болжээ!

Maтай 18:27

Зарц өөр эрээс мөнгө нэхэж байгаа нь.

Дараа нь зарц явж, өөрт нь багахан хэмжээний өртэй хүнийг олов. Тэр түүнийг барьж аваад “Өрөө төл” гэв.

Maтай 18:28

Тэр хүн өнөөх зарцаас өршөөл гуйжээ.

Тэр өвдөг дээрээ сөхрөн унаад, “Намайг тэвчиж хүлцээч. Чамд бүгдийг төлнө” гэв. Гэвч зарц түүнийг хэлтрүүлсэнгүй. Тэр түүнийг шоронд явуулжээ.

Maтай 18:29-30

Хаан зарцад өршөөлийн тухай ярив.

Хаан юу болсныг мэдээд, зарцаа дуудуулав. Хаан зарцдаа маш их өрийг нь хэлтрүүлснийг сануулсан. Тэгээд зарцдаа өөрт нь өртэй хүнийг ч бас уучлах ёстой байсан гэж хэлэв.

Maтай 18:31-33

Есүс Петртэй уучлалын талаар ярьж байгаа нь.

Бид бүгдэд өөрсдөө төлж чадахгүй өр бий. Есүс Петрт Бурхан биднийг уучилдаг учраас бид бусдыг ч мөн уучлах ёстой гэж тайлбарласан. Бид долоон удаагаар зогсож болохгүй, харин үргэлж уучлахад бэлэн байх ёстой.

Матай 18:22, 34–35; мөн Матай 6:14; Сургаал ба Гэрээнүүд 64:9–10-ыг үзнэ үү.