Eфес 2:19–20; 4:11–14
Итгэхүй дор нэгдэх нь
Есүс Христ Өөрийн Сүмийг бошиглогч, төлөөлөгчдөөр дамжуулан удирддаг
Есүсийн төлөөлөгчид олон оронд Түүний сайн мэдээг номлосон. Сайн мэдээнд итгэсэн хүмүүс баптисм хүртэв. Төлөөлөгч Паул хүн бүрийг хэдий өөр өөр газраас ирсэн ч Аврагчийн Сүмд өөрсдийг нь халуун дотно хүлээн авсан мэдрэмжтэй байгаасай гэж хүссэн.
Матай 28:19–20; Ефес 2:19
Паул Ефесийн гэгээнтнүүдэд захидал бичсэн. Тэрээр Есүс бидний төлөө нас барахдаа Бурханы хүүхдүүдийг тусгаарласан ханыг эвдсэн мэт байсан гэж хэлсэн. Тэд хаанаас ч ирсэн байсан гэсэн танихгүй хүмүүс байхаа больсон. Тэд сайн мэдээг хүлээн авч, нэг том гэр бүл шиг “Бурханы гэр бүл”-ийн нэг хэсэг болох боломжтой болсон!
Ефес 2:11–19
Паул Сүм бол бат бөх барилга шиг гэж хэлсэн. Барилгад бат бөх суурь хэрэгтэй. Барилгын суурийн хамгийн чухал чулуу нь гол булангийн чулуу юм. Бусад бүх чулуу булангийн чулуутай зэрэгцэн байрладаг. Есүс Христ бол Өөрийн Сүмийн гол булангийн чулуу мөн.
Ефес 2:20
Сүмийн суурийн үлдсэн хэсэг нь Есүс Христийг гэрчилдэг бошиглогч, төлөөлөгчид юм. Мөн Их Эзэн бид бүгдийг заах, тохинуулах, сайн мэдээг хуваалцах, өөр бусад олон арга замаар Сүмийг нь байгуулахад дэмжиж туслахад урьдаг.
Eфес 2:20–22; 4:11–12
Есүс Христийг таньж мэдэхэд хүн бүрд Сүм туслах хэрэгтэй гэж Паул хэлэв. Есүс Христийн Сүм өнөөдөр дэлхий дээр Есүс Христ, Түүний бошиглогч, төлөөлөгчид дээр бат бөх босгогдсон байна. Түүний Сүмээр дамжуулан бид “итгэхүй дор [нэгдэн]” өсөж, Есүсийн адил болж чадна.
Eфес 2:21–22; 4:13