2 Коринт 12:7–10
Есүс сул доройг хүчирхэг болгож чадна.
Паулын “өргөс”-өөс авсан сургамж
Төлөөлөгч Паул Есүс Христийн агуу үйлчлэгч байсан. Тэрээр олон илчлэл авч, хүмүүст Аврагчийн тухай зааж байсан. Гэсэн ч Паул мөн олон сорилт бэрхшээлтэй тулгарч байв.
2 Коринт 12:7
Сүмийн гишүүдэд илгээсэн захидалдаа Паул өөрт нь тулгарсан сорилт бэрхшээлийг арьсанд нь шигдсэн өргөстэй зүйрлэсэн. Энэ нь Паулыг маш сул дорой болгожээ.
2 Коринт 12:7
Паул гурван удаа залбирч, Их Эзэнээс сорилтоос ангижруулж өгөхийг хүссэн. Гэвч Их Эзэн үүнийг нь салгаж өгөөгүй.
2 Коринт 12:8–9
Харин Эзэн Паулд түүнийг хүчтэй болгох хангалттай хүч Өөрт нь бий хэмээн хэлсэн. Паул заримдаа сорилт бэрхшээл нь биднийг Эзэнд хандаж тусламж гуйвал сайн зүйл байж болохыг ойлгожээ. Бид сул дорой гэж мэдрэхэд бидний сорилт бэрхшээл алга болохгүй ч Есүс Христ биднийг хүчирхэг болгож чадна.
2 Коринт 12:9–10