Судрын түүхүүд
Симон ба Бурханы хүч—Бурханы санваарын талаар суралцах нь


Үйлс 8:5–24

Симон ба Бурханы хүч

Бурханы санваарын талаар суралцах нь

Төлөөлөгч нэгэн хүнийг эдгээж байгааг Симон харж байгаа нь.

Самарид Симон гэдэг нэгэн хүн амьдардаг байв. Тэрээр Есүс Христийн сайн мэдээг сонсоод итгэжээ. Мөн тэр Есүсийн шавь нарын Бурханы хүчээр үйлдсэн гайхамшгуудыг гайхан биширч байв. Симон Самарийн бусад олон эрэгтэй, эмэгтэйн адилаар баптисм хүртэв.

Үйлс 8:5–13

Петр, Иохан хоёр нэгэн хүний толгой дээр гараа тавьж байгаа нь.

Иерусалим дахь төлөөлөгчид Самарийн хүмүүс баптисм хүртэж байгааг сонсов. Петр, Иохан хоёр Самари руу явав. Тэд Бурханы хүч болох санваарыг ашиглан, баптисм хүртсэн хүмүүсийн толгой дээр гараа тавьж, тэдэнд Ариун Сүнсний бэлгийг өгөв.

Үйлс 8:14–17

Симон Бурханы санваарыг худалдаж авахаар мөнгө санал болгож байгаа нь.

Петр, Иохан хоёрыг ийнхүү үйлдэхийг харсан Симон тэдэнд мөнгө санал болгож, “Энэ эрх мэдлээ бас надад өгөөч” гэв. Тэрээр Ариун Сүнсний бэлгийг бас өгөхийн тулд Бурханы санваарыг худалдаж авахыг хүсжээ.

Үйлс 8:18–19

Петр Симонд санваарын тухай зааж байгаа нь.

Петр Бурханы хүчийг хэн ч худалдаж авч чадахгүй гэж тайлбарлажээ. Энэ бол Бурханаас өгсөн бэлэг юм. Петр Симонд зүрх сэтгэлээ өөрчлөх хэрэгтэйг хэлэв. Тэрээр Симоныг наманчилж, Бурханаас уучлал хүсэн залбирахыг урив.

Үйлс 8:20–23

Симон Петрээс уучлалт гуйж байгаа нь.

Симон гэмшжээ. Тэрээр Петрээс өөрийг нь өөрчлөхөд нь тусалж, залбирч өгөхийг гуйв.

Үйлс 8:24