Судрын түүхүүд
Усан дээгүүр алхсан нь—Итгэл айдсыг ялан дийлдэг


Матай 14:22–33

Усан дээгүүр алхсан нь

Итгэл айдсыг ялан дийлдэг

Есүс Галил нууран дахь завийг харж байгаа нь

Есүс ганцаараа залбирахыг хүсжээ. Тэрээр шавь нараа Галил нуурын нөгөө эрэг рүү завиар явуулав. Есүс ууланд залбирахаар явлаа.

Maтай 14:22–23

Төлөөлөгчид шуурганд дайруулжээ

Шөнө хүчтэй салхилсан тул давлагаа өндөр байв. Есүсийн шавь нар завиа тэнгисийн нөгөө эрэг рүү аваачих гэж шөнөжин шаргуу ажиллажээ.

Maтай 14:24–25

Төлөөлөгчид Есүсийг усан дээгүүр өөрсдийг нь чиглэн ирж явааг харав.

Шөнө болоход шавь нар усан дээгүүр өөрсдийг нь чиглэн ирж яваа хүнийг харжээ. Тэд түүнийг сүнс гэж бодсон тул айцгаав. Энэ нь сүнс биш, Есүс байв! Есүс тэр даруй тэдэнд “Зоригтой бай. Би байна. Бүү ай” гэжээ.

Maтай 14:25–27

Есүс Петрийг усан дээгүүр Өөр рүүгээ ирэхэд урьдаг.

Петр Есүсээс усан дээгүүр Өөр рүүгээ ирэхэд урихыг хүсжээ. Есүс “Ир!” гэв. Петр завинаас гарч, Есүсийн адил усан дээгүүр алхаж эхлэв!

Матай 14:28–29

Петр айж, живж эхлэв.

Гэтэл Петр хүчит салхи, том давлагааг хараад айсан. Тэр усанд живж эхлэв. Тэрээр Есүст хандан, “Эзэн, намайг авраач” хэмээн хашхирав.

Матай 14:30

Есүс Петр рүү гараа сунгав.

Есүс гараа сунган, Петрээс барив. Тэрээр Петрээс Өөрт нь илүү их итгэхийн оронд яагаад эргэлзсэнийг асуусан.

Матай 14:31

Есүс, Петр хоёр буцаад завин дээр гарав.

Есүс, Петр хоёрыг завин дээр гарахад шуурга намдав. Болсон явдалд шавь нар гайхширчээ. Тэд Есүсийг үнэхээр Бурханы Хүү гэдгийг мэдээд бишрэн шүтдэг байв.

Матай 14:32–33