Лук 7:1–10
Есүс зуутын даргын зарцыг эдгээв
Ромын удирдагч агуу итгэлтэйгээ харуулсан нь
Нэгэн зуутын дарга Есүсийн байнга заадаг байсан Капернаум хотод амьдардаг байв. Тэр маш олон цэргийн удирдагч байв.
Лук 7:1–2
Энэ зуутын дарга өөрийнх нь хувьд онцгой нэгэн зарцтай байв. Зарц нь өвдөж, үхэх гэж байв.
Лук 7:2
Зуутын дарга иудей хүн биш ч гэсэн Есүсийн тухай сонссон байжээ. Есүс агуу гайхамшгуудыг үйлдэх хүчтэй гэдэгт тэр итгэдэг байв. Тэрээр иудейчүүдийн удирдагчдыг илгээж, Есүсээс ирээд, зарцыг нь эдгээж өгөхийг гуйжээ.
Лук 7:3–4
Тэдгээр удирдагч Есүст зуутын дарга болон түүний зарцын тухай ярив. Тэд уг зуутын дарга иудейчүүдэд сайхан сэтгэлээр ханддаг гэж хэлжээ. Есүс зуутын даргын гэр рүү алхлаа. Гэвч Түүнийг тэнд очихоос өмнө зуутын даргын хэдэн найз Есүсийг зогсоов. Тэд Түүнийг гэрт оруулахгүй гэв.
Лук 7:4–6
Зуутын дарга өөрийгөө Есүсийг гэртээ оруулах зохистой биш гэж бодож байгааг найзууд нь хэлэв. Тэрээр Есүс зарцыг нь холоос ч эдгээж чадна гэдэгт итгэж байв!
Лук 7:6–8
Есүс зуутын даргын итгэлийг гайхан бишрэв. Тэр тийм агуу итгэлийг өмнө нь харж байгаагүй гэв.
Лук 7:9
Зуутын даргын найзуудыг гэрт нь буцаж ирэхэд зарц бүрмөсөн эдгэрсэн байв. Зуутын дарга Есүсийг чадна гэж итгэсний дагуу Тэр зарцыг нь эдгээжээ.
Лук 7:10