Судрын түүхүүд
Есүс хоёр шавиа тайтгаруулав—Еммау тосгон орох замд цугтаа алхсан нь


Лук 24:13–25

Есүс хоёр шавиа тайтгаруулав

Еммау тосгон орох замд цугтаа алхсан нь

Есүсийн хоёр шавь Еммау тосгон руу алхаж байгаа нь.

Есүсийн амилсан өдөр хоёр шавь нь Иерусалимаас Еммау гэдэг тосгон руу алхаж байв. Тэд Есүсийн дагалдагчид байсан бөгөөд гунигтай байжээ. Тэд Есүсийн үхэл, сүүлийн хэдэн өдөр болсон бусад зүйлийн талаар өөр хоорондоо ярилцаж байв.

Лук 24:13–14

Есүс үзэгдэж, шавь нартайгаа хамт алхаж байгаа нь. Шавь нар түүнийг Есүс гэдгийг мэдээгүй.

Тэд алхаж байхдаа Есүс ирж тэдэнтэй хамт явсан ч тэд түүнийг Есүс гэдгийг мэдээгүй. Тэрээр тэдний юу ярьж байгаа, яагаад гунигтай байгааг асуув.

Лук 24:15–17

Шавь нар Есүсийг нас барсан гэж тайлбарлаж байгаа нь.

Тэд Түүнийг юу болсныг мэдээгүйд гайхацгаав. Тэд түүнд Есүсийн тухай ярьж өгчээ. Тэд Түүнийг өөрсдийнх нь Аврагч болно гэж бодож байсан ч Тэр нас барсан.

Лук 24:18–21

Шавь нар Есүсийн бие булшнаас алга болсон гэж хэлж байгаа нь.

Мөн хэдэн эмэгтэй Түүний булш руу очсон ч Есүсийн бие алга болсон гэж тэд ярив. Тэнгэр элч нар эмэгтэйчүүдэд Есүсийг амьд гэж хэлсэн.

Лук 24:21–24

Есүс шавь нартаа зааж байгаа нь.

Дараа нь Есүс тэдэнд Аврагчийн талаар Библид юу гэж өгүүлснийг заав. Тэрээр бошиглогчид Аврагчийг нас бараад, амилах болно гэж заасан болохыг хэлжээ.

Лук 24:25–27

Есүс талхыг адисалж, шавь нартаа өгч байгаа нь.

Тэднийг Еммау тосгон руу очиход орой болж байв. Хоёр шавь Есүсийг өөрсөдтэйгөө хамт байхад урьсан. Есүс тэдэнтэй хамт идэхээр суув. Тэрээр талх авч, адислаад, шавь нартаа өгсөн. Тэр мөчид тэд түүнийг Есүс гэдгийг мэдсэн. Гэнэт Тэрээр алга болжээ.

Лук 24:29–32

Шавь нар Есүстэй хамт байсан тухайгаа ярьж байгаа нь.

Хоёр шавь Есүсийг тэдэнд судраас зааж байх үед зүрх сэтгэлд нь. дулаахан мэдрэмж төрсөн тухай ярилцав. Тэд бусад шавь нарт Есүсийг харсан гэж хэлэхээр Иерусалим руу яаран буцжээ.

Лук 24:32–35