Матай 12:1–12; Лук 13:10–17
Есүс Хүндэтгэлийн өдөр нэгэн эмэгтэйг эдгээв
Өөрийн ариун өдөр сайныг үйлдсэн нь
Есүс шавь нарынхаа хамт Хүндэтгэлийн өдөр тариан талбай дундуур алхаж байжээ. Тэд өлссөн учир тариан түрүү шувтарч идэв. Фарисайчууд хэмээн нэрлэгддэг иудейн зарим удирдагч нар тэднийг харжээ. Фарисайчууд Хүндэтгэлийн өдрийн талаар олон дүрэм гаргасан байв. Тариан түрүү шувтрах нь тэдний дүрэмд харш байлаа.
Maтай 12:1–2
Фарисайчууд Есүсээс шавь нар нь яагаад Хүндэтгэлийн өдрийг сахидаггүйг асуужээ. Есүс тэд буруу юм хийгээгүй гэж хариулав. Бурхан бидэнд Хүндэтгэлийн өдрийг амьдралыг маань хүндрүүлэхийн тулд биш, харин адислахын тулд өгсөн.
Матай 12:2–8; Марк 2:27
Дараа нь Есүс Хүндэтгэлийн өдөр синагогт зааж байжээ. Есүс тэнд нэг эмэгтэй байхыг анзаарчээ. Тэр цэх зогсож чадахгүй байв. Тэр 18 жилийн турш ийм асуудалтай байжээ.
Лук 13:10–12
Есүс тэр эмэгтэйг Өөр рүүгээ ирэхэд урьжээ. Тэр түүнийг адислахаар түүний дээр гараа тавив.
Лук 13:12–13
Эмэгтэй тэр даруй цэх зогсов. Есүс Хүндэтгэлийн өдөр эдгээж байсан учраас синагогийн удирдагч ууртай байлаа.
Лук 13:13–14
Есүс энэ эмэгтэйд туслах нь зөв үйлдэл гэж хэлсэн. Хүндэтгэлийн өдөр сайныг үйлдэх нь зөв юм. Удирдагч ичиж, синагогт байсан хүмүүс эмэгтэйн эдгэрсэнд баярлаж байв.
Лук 13:1–17; мөн Лук 6:9-ийг үзнэ үү.