Лук 10:25–37
Сайн самари хүний сургаалт зүйрлэл
Хөршөө өөрийн адил хайрлах
Нэгэн хуульч Есүсээс мөнх амийг хэрхэн хүлээн авахыг лавлав. Есүс түүнээс судруудад юу гэж бичигдсэн байдгийг асуужээ. Хуульч судруудад Бурханыг хайрла, мөн хөршөө хайрла гэж заадаг гэв. Түүнийг зөв хэлж байна гэж Есүс хариулжээ. Тэгэхэд хуульч “Миний хөрш гэдэг чинь хэн бэ?” гэлээ. Есүс сургаалт зүйрлэл буюу түүх ярих замаар түүнд хариулав.
Лук 10:25–29
Сургаалт зүйрлэлд нэгэн иудей хүн Иерусалимаас Иерихо орохоор явж байлаа. Гэнэт дээрэмчид гарч иржээ. Тэд түүний хувцсыг хулгайлж, хүнд гэмтээгээд, тэнд нь орхиод явав.
Лук 10:30
Удалгүй нэг тахилч зам дагуу явж таарав. Тахилч бол ариун сүмд ажилладаг хүн байсан. Тэрээр зам дээр байгаа хүнийг харсан ч замын нөгөө талаар өнгөрч явав.
Лук 10:31
Дараа нь ариун сүмд ажилладаг леви хүн иржээ. Тэрээр гэмтсэн хүнийг харсан ч мөн л замын нөгөө талаар өнгөрч явав.
Лук 10:32
Дараа нь нэг самари хүн явж таарав. Тэрээр зам дээрх хүн маш хүнд гэмтсэн байгааг харжээ. Самаричууд болон иудейчүүд ихэнхдээ сайхан харилцаатай байгаагүй аж. Гэхдээ ямартай ч энэ самари хүн түүнд туслахыг хүсэв.
Лук 10:33
Самари хүн түүний шарханд тос, дарс түрхэж түүнийг асарчээ. Тэр түүнийг илжгэн дээрээ суулгав.
Лук 10:34
Дараа нь самари хүн тэр эрийг амарч, эдгэрч болох дэн буудалд хүргэж өгөв. Маргааш нь самари хүн явахаасаа өмнө дэн буудлын эзэнд мөнгө өгч, “Түүнийг асарч байгаарай” гэж захижээ. Тэрээр хэд хоногийн дараа илүү их мөнгөтэй эргэж ирнэ гэж хэлсэн байв.
Лук 10:34–35
Түүхээ ярьж дуусаад, Есүс хуульчаас асуулт асуув. Гэмтсэн хүний хөрш хэн байсан бэ? Тахилч уу? Леви хүн үү? Аль эсвэл самари хүн үү? Хуульч түүнийг хайрласан хүн буюу самари хүн гэж хариулав. Есүс түүнд самари хүн шиг байж мөн үйлд гэж хэлжээ.
Лук 10:36-37