1 бa 2 Тесалоник
Гэрлийн хүүхдүүд
Бид Есүс Христийг дахин ирэхийг хүлээх үедээ Түүнд итгэх нь
Паулын үед гэгээнтнүүд Есүс Христийн дэлхийд дахин ирэх өдрийг тэсэн ядан хүлээж байв. Тесалоник хэмээх газарт гэгээнтнүүдийн хувьд амьдрал нь улам хэцүү болж эхэлсэн. Тэд энэ нь Есүс тун удахгүй ирнэ гэсэн утгатай гэж бодож байв. Паул тэдэнд туслахын тулд захидал бичжээ.
1 Tесалоник 4:16–18; 5:1–2; 2 Tесалоник 1:4
Паул Есүсийн хэзээ дахин ирэхийг хэн ч мэдэхгүй гэж хэлсэн. Зарим хүнд энэ нь жишээ нь шөнө унтаж байхад хулгайч ирж байгаа мэт гэнэтийн зүйл болно.
1 Тесалоник 5:2–3; 2 Тесалоник 2:2
Гэвч Паул гэгээнтнүүдэд тэднийг харанхуйд байгаагүй гэж хэлсэн. Учир нь гэгээнтнүүд Есүс Христийг дагасан учраас тэд гэрлийн хүүхдүүд байсан!
1 Тесалоник 5:4–5
Паул Есүсийг дахин ирэхээс өмнө олон хүн үнэнээс холдох болно гэж тайлбарласан. Тэрээр гэрлийн хүүхдүүд болох гэгээнтнүүдийг Есүсийг дагаж, Түүний ирэхийг тэсэн ядан хүлээж байгаасай гэж хүссэн. Хэрвээ бид үүнийг хийвэл дэлхийд юу болж байгаагаас үл хамааран Есүсийг эргэж ирэхэд бэлэн байх болно.
1 Тесалоник 1:5; 2 Тесалоник 2:3