Иохан 11:1–46
Есүс Лазарыг амилуулав
“Амилал ба амь бол Би байгаа юм”
Мариа, Марта, Лазар гурав Бетан хэмээх хотод амьдардаг байв. Тэд Есүст итгэдэг, Есүс тэднийг хайрладаг байлаа. Мариа, Марта хоёр Лазарын дүү байв.
Иохан 11:1, 5
Лазар маш хүнд өвдсөн байв. Есүс өөр хотод байлаа. Мариа, Марта хоёр Түүнд найз нь өвдсөн гэдгийг мэдэгдэхээр хэл хүргүүлжээ.
Иохан 11:1–3
Есүс хоёр өдөр хүлээжээ. Дараа нь Тэрээр шавь нартаа Бетан руу явна гэж хэлэв. Бетаны ойролцоох зарим хүн Есүсийг гэмтээхийг хүсдэг тул шавь нарынх нь санаа зовж байлаа. Гэсэн ч Есүс Лазарт туслахыг хүсэв. Есүс Лазарыг аль хэдийн нас барсан гээд, Түүнийг амилуулахаар болов.
Иохан 11:6-16
Марта хотын гадна Есүстэй уулзав. Хэрэв Есүс эрт ирсэн бол Лазар үхэхгүй байсан гэж тэр хэлэв. Есүс Лазарыг дахин амьдарна гэж амлалаа.
Иохан 11:17-24
Есүс “Амилал ба амь бол Би байгаа юм” гэж хэлжээ. Тэрээр Мартагаас Өөрт нь итгэж байгаа эсэхийг асуулаа. Марта “Та бол Христ, Бурханы Хүү мөн гэдэгт би итгэдэг” гэж хариулав.
Иохан 11:25–27
Марта гэртээ эргэж очоод, Мариад Есүсийг ирсэн гэж хэлэв. Мариа ирээд, Есүсийн хөлд унаж, ахынхаа араас гашуудан уйлжээ. Есүс ч бас уйлав. Тэрээр Лазар, Мариа, Марта гурвыг хайрладаг байжээ.
Иохан 11:28-36
Есүс, Марта, Мариа ба бусад хүн Лазарыг оршуулсан агуй руу явав. Амыг нь том чулуугаар тагласан байлаа. Есүс чулууг холдуул гэж хэлэв.
Иохан 11:38–39
Гэвч Марта Есүст Лазар нас бараад, аль хэдийн дөрөв хоносон гэлээ. Есүс Мартад амлалтаа санууллаа. Тэрээр Мартагаас итгээсэй гэж хүсэв.
Иохан 11:39-40
Дараа нь Есүс Эцэгтээ хандан залбирчээ. Өөрийг нь үргэлж сонсдогт Бурханд талархав. Бурхан Түүнийг Аврагч байлгахаар илгээсэн гэдэгт хүмүүсийг итгүүлэхийг Есүс хүссэн. Тэгээд Есүс “Лазар, гараад ир” гэж дуудав.
Иохан 11:41-43
Лазар агуйгаас гарч ирэв. Тэрээр оршуулгын хувцас, боолттой чигээрээ гарч ирэв. Есүс хүмүүст боолтыг нь задал гэж хэллээ. Үүний дараа уг үйл явдлыг харсан олон хүн Есүсийг үнэхээр Аврагч, Бурханы Хүү гэж итгэжээ.
Иохан 11:44-45