Матай 13
Есүс хөрс, үр, талх, сувдны тухай заасан нь
Сүнслэг үнэнүүдийг ойлгоход бидэнд туслах энгийн түүхүүд
Есүс ихэвчлэн сургаалт зүйрлэлээр түүхүүдийг ярьдаг байсан. Есүс эдгээр сургаалт зүйрлэлээр энгийн, өдөр тутмын зүйлсийг Өөрийн сайн мэдээний чухал үнэнүүдтэй харьцуулсан. Түүний дагалдагчид сургаалт зүйрлэлүүдийг ойлгохын тулд анхааралтай сонсож, утга учрыг нь сайтар тунгаан бодох хэрэгтэй байлаа. Сургаалт зүйрлэл нь тэдэнд Бурханы хаант улсын талаар мэдэж авахад тусалдаг байв.
Матай 13:3, 10–15
Нэгэн сургаалт зүйрлэлд тариачин үр суулгахаар талбайд очсон тухай өгүүлдэг. Тэрээр талбайд олон үр цацжээ. Цацсан үр нь нь янз бүрийн хөрсөнд унав.
Матай 13:3
Зарим үр хэзээ ч ургаж чадахааргүй хатуу шороон зам дээр унасан байв. Шувууд ирээд, тэнд унасан үрийг нь идчихэж гэнэ
Матай 13:4
Зарим үр чулуурхаг хөрсөнд унасан байв. Үр нь хурдан соёолсон ч хад чулуунаас болоод үндэслэж чадсангүй. Халуун болоход ургамлууд үхдэг.
Maтай 13:5–6
Зарим үр нь битүү өргөст хогийн ургамалтай хөрсөнд унасан байв. Хогийн ургамлаас болоод үр ургах боломжгүй байв.
Матай 13:7
Бусад үр нь сайн газарт унасанбайв. Тэд бат бөх, эрүүл ургамал болов. Тэд маш их жимс өгч байлаа.
Матай 13:8
Есүс шавь нартаа ойлгуулахын тулд сургаалт зүйрлэл нь ямар утгатай болохыг тайлбарлав. Үр нь Бурханы үг мөн. Хөрс нь хүмүүсийн зүрх сэтгэлтэй адил бөгөөд Бурханы үгийг сонсоод, янз бүрийн хариу үйлдэл үзүүлдэг. Сайн хөрс бол Бурханы үгийг сонсож, ойлгож, Түүнд дуулгавартай байдаг хүмүүстэй адил юм.
Матай 13:18–23
Есүс Бурханы хаанчлал хэрхэн өргөжиж хөгжихийг заахын тулд гичийн үрийн тухай ярьсан. Энэ нь маш жижигхэн боловч шувуу амьдардаг мод болон ургадаг.
Maтай 13:31–32
Есүс түүнчлэн Бурхны хаанчлал бол эмэгтэй хүний талх барьдаг хөрөнгө буюу исгэгчтэй адил гэж хэлсэн. Талхыг бүхэлд нь хөөлгөхөд бага зэрэг хөрөнгө л хангалттай.
Maтай 13:33
Есүс сувд худалдаж авсан хүний тухай бас нэгэн түүхийг ярьж өгөв. Тэрээр маш үзэмжтэй, үнэ цэнтэй сувд олжээ. Тэрээр сувдыг худалдаж авахын тулд байгаа бүхнээ зарсан байна. Есүс энэ түүхийг сайн мэдээний адислалууд маш үнэ цэнтэй учраас тэдгээрийг хүлээн авахын тулд чадах бүхнээ хийх ёстой гэдгийг заахын тулд ярьсан.
Maтай 13:45–46