Maтай 25:14–30
Талантын тухай сургаалт зүйрлэл
Бурханы бидэнд өгсөн зүйлийг хамгийн сайн ашиглах нь
Бурханы хаант улсын талаар заахын тулд Есүс нэгэн сургаалт зүйрлэл ярьсан. Сургаалт зүйрлэлд нэгэн эр хол орон руу аялахаар бэлдэж байв. Явахаасаа өмнө тэрээр гурван зарцтайгаа уулзаж, өөрийг нь эзгүй хойгуур мөнгөө хариуцуулахыг хүссэн.
Maтай 25:14
Тэр хүн зарц бүрдээ “талант” гэж нэрлэгддэг их хэмжээний мөнгө өгөв. Тэрээр нэг зарцдаа таван талант өгсөн. Өөр нэг зарцдаа хоёр талант, сүүлчийн зарцдаа нэг талант өгөв. Тэгээд тэр хүн аялалдаа гарчээ.
Maтай 25:15
Таван талант авсан зарц шаргуу ажилласан. Тэрээр өөрт байсан талантаараа таван талант нэмж олов.
Maтай 25:16
Хоёр талант авсан зарц шаргуу хөдөлмөрлөв. Тэрээр хоёр талантаараа нэмж хоёр талант олжээ.
Матай 25:17
Нэг талант авсан зарц нүх ухаж, газарт талантаа булжээ.
(Maтай 25:18).
Хэсэг хугацааны дараа нөгөө эр аяллаасаа буцаж ирэв. Тэрээр зарц нар нь түүний өгсөн талантаар юу хийснийг мэдэхийг хүсжээ.
Maтай 28:19
Таван талант болон хоёр талант авсан хоёр зарц эзэндээ эзгүй хойгуур нь хоёр дахин ихийг олсноо хэлэв. Эзэн баяртай байв. Тэд үнэнч байсан учраас тэдэнд илүү ихийг хариуцуулах болно гэж хэлсэн. Тэр тэдэнд аз жаргалтай байгаарай гэж хэлсэн.
Матай 25:20–23
Нэг талант авсан зарц ихэд айсан тул талантыг газарт нуусан гэдгээ эзэндээ хэлжээ. Тэрээр талантаа эзэндээ буцааж өгөв.
Матай 25:24–25
Эзэн энэ зарцдаа сэтгэл дундуур байв. Тэрээр зарц нь өөрт нь өгсөн зүйлийг илүү их талант олоход ашиглах ёстой байсан гэж хэлсэн. Эзэн талантыг арван таланттай зарцад өгсөн. Эзэн зарц нараасаа өгсөн талантыг нь ашиглан түүний хаант улсыг байгуулахад туслаасай гэж хүссэн.
Матай 25:26–29