Судрын түүхүүд
Баптисч Иохан мэндэлсэн нь—Бурхан Елизабет, Захариа хоёрт өгсөн амлалтаа биелүүлэв


Лук 1:5–25, 57–80

Баптисч Иохан мэндлэв

Бурхан Елизабет, Захариа хоёрт өгсөн амлалтаа биелүүлэв

Хүүхэдтэй болохын төлөө залбирч байгаа Захариа, Елизабет хоёр.

Захариа, Елизабет хоёр Бурханд хайртай, үнэнч хүмүүс байв. Тэд үр хүүхэдтэй болохын төлөө залбирч байлаа. Тэд одоо өндөр настай болсон ч үр хүүхэдгүй хэвээр байв.

Лук 1:5–7

Захариа ариун сүмд үйлчилж байгаа нь

Захариа Иерусалимын ариун сүмд үйлчилдэг тахилч байв. Нэгэн өдөр түүнийг ариун сүмийн ариун өрөөнд утлага уугиулахаар сонгожээ.

Лук 1:8–10

Тэнгэр элч Захариад үзэгдсэн нь

Гэнэт тэнгэр элч үзэгдэхэд Захариа айж байлаа. Харин тэнгэр элч түүнд “Захариа аа, бүү ай. Чиний залбирлыг сонслоо” гэв. Тэрээр Захариа, Елизабет хоёрыг хүүтэй болно хэмээв. Тэд түүнийг Иохан гэж нэрлэх ёстой байв. Тэнгэр элч Иоханд хийх ёстой чухал ажил байгааг хэлэв. Тэрээр Аврагчийг ирэхэд хүлээн авахаар бэлтгэхэд нь хүмүүст туслах байв.

Лук 1:12–17

Захариа тэнгэр элчтэй ярьж байгаа нь

Тэнгэр элчийн хэлсэн үгэнд Захариа итгэж чадахгүй байв. Елизабет тэр хоёр хүүхэдтэй болоход хэтэрхий өндөр насалсан байв. Захариа хэлсэн үгэнд нь итгээгүй учраас Иоханыг төрөх хүртэл ярьж чадахгүй гэж тэнгэр элч хэлжээ.

Лук 1:18–20

Захариа ариун сүмээс гарч байгаа нь Тэр ярьж чадахгүй байлаа.

Хүмүүс Захариаг яагаад ариун сүмд ингэж удсаныг гайхаж байв. Тэр ариун сүмээс гарч ирэхдээ ярьж чадсангүй. Ямар нэгэн онцгой зүйл болсныг тэд анзаарчээ.

Лук 1:21–23

Елизабет, Захариа хоёр дөнгөж төрсөн хүүхдээ тэвэрч байгаа нь

Хэдэн сарын дараа Елизабет тэнгэр элчийн амласнаар хүүхэдтэй болжээ. Гэр бүл, найз нөхөд нь маш их баяртай байлаа! Тэд хүүхдийг харахаар ирэв.

Лук 1:57–59

Елизабет, Захариа хоёр хүүхдэдээ нэр өгч байгаа нь

Тэд хүүхдийг аавынх нь адил Захариа гэж нэрлэх ёстой гэж боджээ. Елизабет “Тэр Иохан гэж нэрлэгдэх болно” гэв. Тэд ярьж чадахгүй байсан Захариагаас асуув. Тэр “Түүний нэр Иохан” гэж бичжээ. Бүгд гайхав.

Лук 1:59–63

Захариа нялх хүүхдээ эш үзүүлэгч болно гэж зөгнөсөн нь

Гэнэт Захариа дахин ярьж эхлэв. Тэрээр Бурханд талархан, Ариун Сүнсээр дүүрсэн байв. Бурхан Өөрийн хүмүүст өгсөн амлалтуудаа санаж байдгийг тэр хүн бүрд хэлэв. Тэр Иоханыг эш үзүүлэгч болно гэв. Иохан хүмүүст нүглээ наманчилж, баптисм хүртэхийг заах болно. Тэр тэдэнд Есүс Христээс суралцахаар бэлтгэхэд нь туслах болно.

Лук 1:64–80