Судрын түүхүүд
Есүс баптисм хүртэж, Бурханд дуулгавартай байх үлгэр жишээг үзүүлэв


Матай 3

Есүс баптисм хүртэж

Бурханд дуулгавартай байх үлгэр жишээг үзүүлэв

Баптисч Иоханы зураг

Бурхан Есүс Христийн ирэлтэд хүмүүсийг бэлтгэхэд нь туслуулахаар Иоханыг дуудсан. Иохан хүмүүст наманчилж, баптисм хүртэхийг заасан. Хүмүүс түүнийг Баптисч Иохан гэж дууддаг байв.

Maтай 3:1–12

Баптисм хүртэхээр Иохан дээр ирж буй Есүс

Иохан хүчирхэг багш байсан. Олон хүн түүнийг сонсож, баптисм хүртэхээр иржээ. Нэг өдөр Есүс баптисм хүртэхээр ирэв.

Матай 3:5, 13

Хоорондоо ярилцаж буй Есүс, Иохан хоёр

Есүс Бурханд ямагт дуулгавартай байдгийг Иохан мэдэж байв. Тэр наманчлах шаардлагагүй байсан. Иохан өөрийгөө Есүст баптисм хүртээх ёсгүй гэж бодсон. Есүс өөрт нь баптисм хүртээнэ гэж Иохан бодож байв!

Maтай 3:14

Иохан Есүст баптисм хүртээсэн нь

Есүс Өөрөө ч бас баптисм хүртэх хэрэгтэй гэв. Тэр Эцэгийнхээ бүх зарлигийг дуулгавартай дагахыг хүсдэг байв. Тэр мөн бидэнд үлгэр жишээг үзүүлэхийг хүссэн. Иохан Түүнд баптисм хүртээв.

Матай 3:13–15; 2 Нифай 31:5–7

Есүс баптисм хүртсэн нь Ариун Сүнс бууж ирэв.

Есүсийг уснаас гарч ирэхэд Ариун Сүнс тагтаа лугаа адил Түүн дээр бууж ирсэн. Тэнгэрлэг Эцэг тэнгэрээс ярьж, “Энэ бол Миний Хайртай Хүү” хэмээв. Тэнгэрлэг Эцэг Есүст ихэд тааламжтай байв.

Матай 3:16–17