Судрын түүхүүд
Есүс ба баян залуу—“Мөнх амийг өвлөн авахын тулд би юу хийх вэ?”


Марк 10:17–31

Есүс ба баян залуу

“Мөнх амийг өвлөн авахын тулд би юу хийх вэ?”

Залуу эр Есүс рүү гүйж байгаа нь.

Есүсийг шавь нарынхаа хамт аялж байх үед нэгэн баян залуу Есүс рүү гүйн ирж, өмнө нь сөгдөв. Тэрээр Есүсээс Тэнгэрлэг Эцэгтэй дахин амьдрахын тулд юу хийх ёстойгоо асуусан.

Марк 10:17

Есүс залууд зарлигуудыг сануулж байгаа нь.

Аврагч тэр залууд хүн бүү ал, бүү хулгайл, худал хуурмаг бүү гэрчил, эцэг эхээ хүндэл гэсэн Бурханы зарлигуудыг аль хэдийн мэддэг гэдгийг нь сануулсан.

Марк 10:19

Есүст залуу хариулж байгаа нь.

Залуу эр хүүхэд байхаасаа энэ зарлигуудыг үргэлж дагаж ирсэн гэв.

Марк 10:20

Есүс нэгэн залууд зааж байгаа нь.

Есүс залуу руу хайрлангуй харав. Тэрээр залууд нэг зүйл хийх хэрэгтэй гэж хэлсэн. Тэр бүх зүйлээ зарж, ядууст өгөөд, Есүсийн дагалдагчдын нэг болох ёстой байв. Тэгвэл тэр тэнгэрт эрдэнэстэй болох байлаа!

Марк 10:21

Залуу холдон явж байгаа нь.

Тэр залуу маш баян байсан. Тэр өөрт байгаа бүхнээ алдахыг хүсээгүй. Тэрээр гунигтай явсан.

Марк 10:22

Есүс бид эд баялагт бус харин Бурханд итгэх ёстойг тайлбарлаж байгаа нь.

Есүс хэлэхдээ, баян хүн Бурханы хаанчлалд орохоос тэмээ тэвнийн сүвэгчээр нэвтрэх нь илүү хялбар гэв. Шавь нар нь ихэд гайхсан. “Тэгвэл хэн аврагдаж чадах вэ?” гэж тэд асуув. Бид аврагдахын тулд Бурханд итгэх ёстой гэж Есүс тайлбарласан. Тэрээр “Бурханы хувьд бүх юм боломжтой” гэж хэлэв.

Марк 10:23–30