Судрын түүхүүд
Тэнгэр элчүүд Мариа, Иосеф хоёр дээр айлчилсан нь—Бурханы Хүүг халамжлахаар сонгогдов


Матай 1; Лук 1

Тэнгэр элчүүд Мариа, Иосеф хоёр дээр айлчилсан нь

Бурханы Хүүг халамжлахаар сонгогдов

Хоорондоо ярилцаж буй Мариа, Иосеф хоёр.

Назар хотод Мариа гэдэг эмэгтэй амьдардаг байв. Тэрээр Бурханыг хайрлаж, Түүний зарлигуудыг дуулгавартай дагадаг байв. Мариа Бурханыг бас хайрладаг Иосеф гэдэг эртэй гэрлэх гэж байв.

Maтай 1:18–19; Лук 1:26–28

Тэнгэр элч Габриел Мариа дээр ирсэн нь

Нэгэн өдөр Габриел гэдэг тэнгэр элч Мариа дээр ирэв. Эхэндээ Мариа айж байв. Гэтэл Габриел өөрийг нь Бурхан илгээсэн гэж хэлэв. Мариа айх хэрэггүй байлаа. Тэрээр Мариаг Бурханы хувьд онцгой хүн бөгөөд удахгүй хүүхэдтэй болно хэмээжээ Мариагийн хүүхэд Бурханы Хүү Есүс байх ажээ.

Лук 1:26–33

Тэнгэр элч Мариад хүүхэдтэй болно гэж хэлэв.

Гэвч Мариа гайхлаа. Тэрээр Иосефтой хараахан гэрлээгүй байв. Тиймээс яаж хүүхэдтэй болох билээ? Энэ нь Бурханы хүчээр тохионо гэдгийг Габриел тайлбарлав. Тэр “Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй” гэж түүнд хэлэв.

Лук 1:34–37

Мариа тэнгэр элчид Бурханы Хүүгийн эх болох хүсэлтэй байгаагаа хэлэв.

Мариа даруу, итгэлтэй байлаа. Тэр Габриелд өөрийгөө Их Эзэний үйлчлэгч гэдгээ хэлэв. Тэрбээр Бурханы Хүүгийн эх болох хүсэлтэй байв.

Лук 1:38

Иосеф Мариаг хүүхэдтэй болох гэж байгааг мэджээ.

Иосеф Мариаг хүүхэдтэй болохыг мэдээд сэтгэл нь түгшжээ. Тэрээр Мариатай гэрлэх хэвээрээ эсэхдээ эргэлзэж байв.

Maтай 1:19

Тэнгэр элч Иосефт үзэгдсэн нь

Гэтэл нэгэн шөнө тэнгэр элч Иосефын зүүдэнд ирэв. Тэнгэр элч Иосефт Мариагийн хүүхэд бол Бурханы Хүү бөгөөд Түүнийг Есүс гэж нэрлэх ёстой гэв. Есүс бүх хүнийг нүглээс нь аврах байв. Тэнгэр элч Иосефыг Мариатай гэрлэх хэвээрээ гэдгийг хэлэв.

Maтай 1:20–23

Мариа, Иосеф хоёр гэрлэсэн нь

Иосеф тэнгэр элчийн хэлснийг хийсэн. Иосеф, Мариа хоёр гэрлэжээ.

Maтай 1:24

Мариа үеэл Елизабеттэйгээ уулзсан нь

Мариа өөрийн үеэл Елизабеттэй уулзахаар зочлон очив. Елизабетийг нас өндөр байсан ч хөл хүнд болсныг тэнгэр элч Мариад хэлэв. Энэ бол Бурханаас ирсэн бас нэгэн гайхамшиг байлаа. Түүний хүү өсөж том болоод Баптисч Иохан болно. Мариа гэрт нь орж ирээд, Елизабеттэй мэндлэв

Лук 1:13–17, 36, 39–40

Баярлаж буй Елизабет, Мариа хоёр

Елизабет Мариагийн хэлэхийг сонсонгуут хэвлий дэх үр нь баярлан хөдлөв. Елизабет Ариун Сүнсээр дүүрсэн байв. Тэрээр Мариаг Бурханы Хүүг тээж байгааг мэдэв. Мариа Елизабеттэй хамт хөөрөн баярлав Тэрээр Бурханыг хүүхдүүдээ адислахын тулд хийдэг бүх гайхамшигт үйлсийнх нь төлөө магтан дуулав.

Лук 1:41–55