Судрын түүхүүд
Есүс Уулан дээрх номлолоо заасан нь—Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү адил болоход маань туслах


Матай 5–7

Есүс Уулан дээрх номлолоо заасан нь

Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү адил болоход маань туслах

Есүс Галил нуурын эргийн ойролцоо зааж байгаа нь

Есүс шавь нарынхаа хамт Галил нуурын ойролцоох ууланд гарав. Тэнд Есүс хэрхэн аз жаргалтай байж, Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү адил болохыг тэдэнд заасан.

Maтай 5:1–2

Есүс бусадтай хэрхэн эвлэрэхийг заасан.

Хүмүүс даруу, зүрх сэтгэлдээ цэвэр ариун, зөв зүйлийг хийхийг хичээх үедээ адислагдаж, аз жаргалтай байдаг гэж Есүс заасан. Бусдыг уучилдаг хүн өршөөгдөх боломжтой. Амар тайвныг тогтоогчид Бурханы хүүхдүүд гэж нэрлэгдэх болно.

Maтай 5:3-9

Бид дэлхийн гэрэл мэт байх ёстой

Есүс Өөрийн шавь нарыг хүн бүхний харж чадах толгод дээрх хот лугаа адил дэлхийн гэрэл юм хэмээн хэлсэн. Бид гэрлээ нуух ёсгүй.

Матай 5:14

Бидний сайн үйлс бусдад гэрэл мэт байж болно

Бид Есүсийг дагаснаар өрөөнд байгаа хүн бүрийг гэрэлтүүлдэг лааны адил болдог. Бидний сайн үйлс хүмүүст Тэнгэрлэг Эцэгт итгэхэд тусалдаг.

Maтай 5:15-16

Есүс хүн бүрийг хайрлах ёстой хэмээн зааж байгаа нь

Бид хүн бүрийг, бүр биднийг хайрладаггүй хүмүүсийг хүртэл хайрлах ёстой хэмээн Есүс хэлсэн. Бид тэдний төлөө залбирах ёстой. Бид Тэнгэрлэг Эцэгтэйгээ адил болохыг хичээх хэрэгтэй гэж Есүс сургасан. Бид хүмүүст туслахдаа юу хийснээ хүн бүрд хэлэх шаардлагагүй гэж Тэр заасан. Бурхан бидний хийдэг сайн зүйлсийг хардаг бөгөөд Тэр биднийг адислах болно.

Матай 5:38–48; Матай 6:1–4

Бид зүрх сэтгэлээсээ залбирах ёстой

Бид залбирахдаа бусад хүмүүс бидний талаар юу гэж бодож байгаад санаа зовох ёсгүй. Хэрэв бид үнэхээр хэлэх гэсэн санаагүй бол байнга адилхан үгсийг давтаж хэлэх ёсгүй. Бид зүрх сэтгэлийнхээ угаас хэлэх ёстой. Тэнгэрлэг Эцэг бидний залбирлыг сонсдог бөгөөд бидэнд юу хэрэгтэйг мэддэг. Биднийг өөр хэн ч сонсохгүй үед ч Тэр сонсох болно.

Матай 6:5–8

Бид бусдыг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүсдэг шигээ бусдад хандах ёстой.

Бид өөрсдийгөө бусдаас илүү гэж бодох ёсгүй хэмээн Есүс заасан. Бид бүгдэд сорилт бэрхшээл тулгардаг гэдгийг санах ёстой. Бусдыг шүүхийн оронд бид өөрсдийгөө хэрхэн сайжруулж болохыг бодох ёстой. Бид хүмүүст бидэнд хэрхэн хандаасай гэж хүсдэгээрээ хандах ёстой.

Maтай 7:1–5, 12

Есүс хадан дээр баригдсан байшингийн тухай зааж байгаа нь

Дараа нь Есүс элсэн дээр байшингаа барьсан мунхаг хүн, хадан дээр байшингаа барьсан мэргэн хүний тухай түүх ярьж өгчээ. Аадар бороо ороход элсэн дээрх байшин нурж, хадан дээрх байшин хэвээрээ үлдсэн байлаа. Хэрэв бид Өөрийнх нь сургаалуудыг сонсож, дагавал мэргэн хүнтэй адил болно хэмээн Есүс хэлсэн.

Maтай 7:24-28