Судрын түүхүүд
Есүс төлөөлөгчдөдөө санваарын түлхүүрүүдийг өгөв—“Энэ хадан дээр Би чуулганаа босгоно”


Матай 16-17

Есүс төлөөлөгчдөдөө санваарын түлхүүрүүдийг өгөв

“Энэ хадан дээр Би чуулганаа босгоно”

Есүс шавь нартайгаа ярилцаж байгаа нь.

Нэгэн өдөр Есүс шавь нараасаа хүмүүс Өөрийг нь хэн гэж боддог талаар асуув. Шавь нар нь зарим хүн Түүнийг баптисч Иохан гэж ярьдаг гэж хариулав. Зарим нь Түүнийг Хуучин Гэрээний эргэн ирсэн бошиглогч гэж боддог байв.

Maтай 16:13-14

Петр Есүст хариулж байгаа нь.

Дараа нь Есүс шавь нараасаа Өөрийг нь хэн гэж боддогийг асуув. “Та бол Христ, Амьд Бурханы Хүү” хэмээн Петр хариулав.

Матай 16:15–16

Есүс Петртэй ярилцаж байгаа нь.

Есүс Петрийн үгийг сонсоод, баяртай байлаа. Тэрээр Петрт Өөрийг нь хэн болохыг бусад хүнээр заалгалгүй мэдэж авсан гэж хэлсэн. Тэнгэрлэг Эцэг түүнд үүнийг илчилсэн аж.

Матай 16:17

Есүс Петрт санваарын түлхүүрүүдийг өгөхөө амлав.

Тэрээр Петрт “Энэ хадан дээр Би чуулганаа босгоно” гэжээ. Дараа нь Петрт санваарын түлхүүрүүдийг буюу Бурханы эрх мэдлийг өгнө гэж амласан. Ингэснээр тэр болон бусад төлөөлөгч Түүний Сүмийг дэлхий дээр удирдах боломжтой болох байв.

Матай 16:18–19

Петр, Иаков, Иохан гурвыг Есүс уул өөд авч явав.

Хэд хоногийн дараа Петр, Иаков, Иохан гурвыг Есүс өндөр уул өөд залбирахаар авч явав.

Матай 17:1; Лук 9:28

Есүс залбирч байгаа нь.

Есүсийг залбирах үед царай нь нар мэт гэрэлтэж байв. Хувцас нь хүртэл гэрэл мэт цагаан харагдаж байлаа.

Матай 17:2; Лук 9:29

Мосе, Елиа нар үзэгдэв.

Хуучин Гэрээний хоёр бошиглогч болох Мосе, Елиа хоёр үзэгдэв. Тэд Есүстэй Түүний үхэл, амилалтын талаар ярилцсан бөгөөд энэ нь удахгүй Иерусалимд тохиох байв. Петр Есүст хандан “Эзэн, энд байгаа маань бидэнд сайн боллоо” хэмээн хэлжээ.

Матай 17:3–4; Лук 9:30–33 (Иосеф Смитийн орчуулгыг зүүлт тайлбар 31a-г үзнэ үү)

Есүс бусад хүний хамт Бурханы дуу хоолойг сонсов.

Петрийг ярьж байх үед гэрэлт үүл тэднийг бүрхэн авав. Тэд “Энэ бол Миний хайрт Хүү, Таалал минь Түүнд оршдог. Түүнийг сонсогтун” хэмээх Бурханы дуу хоолойг сонслоо. Петр, Иаков, Иохан нар айж, газарт унав.

Maтай 17:5-6

Есүс Петр, Иаков, Иохан нарт бүү ай гэж хэлэв.

Есүс төлөөлөгчдөдөө хүрч “Бос, бүү ай” гэж хэлэв. Тэд толгойгоо өндийлгөв. Мосе, Елиа хоёр явсан байлаа. Энэ ууланд Петр, Иаков, Иохан гурав Есүсийн тэдэнд амласан санваарын түлхүүрүүдийг хүлээн авчээ.

Сургаал ба Гэрээнүүд 17:7-9; мөн Сургаал ба Гэрээнүүд 27:12–13-ыг үзнэ үү.