Марк 12:41–44
Бэлэвсэн эмэгтэй ба хоёр жижиг зоос
Есүс золиослолын тухай заав
Есүс Иерусалим дахь ариун сүм уруу явжээ. Тэнд байхдаа Тэр хүмүүсийг ариун сүмийн ажилд зориулж мөнгө өгөхийг харав. Баян хүмүүс их мөнгө өгч байлаа.
Марк 12:41
Тэгтэл ядуу бэлэвсэн эмэгтэй хоёр зэс зоос өгчээ. Энэ нь тийм ч их мөнгө байгаагүй ч түүнд байсан бүх зүйл нь байлаа.
Марк 12:42, 44
Есүс бэлэвсэн эмэгтэйг хараад, шавь нараа дуудаж, юу хийснийг нь үзээсэй гэж хүсэв.
Марк 12:43
Уг бэлэвсэн эмэгтэй бүх хүнээс ихийг өгсөн гэж Есүс хэллээ. Баян хүмүүс их мөнгө өгсөн ч энэ нь тэдний хөрөнгийн өчүүхэн бага хэсэг байсан. Бэлэвсэн эмэгтэй бага мөнгө өгсөн ч өөрт байсан бүгдээ өгсөн.
Марк 12:43–44