Лук 15
Алдагдсан хонь, гээгдсэн зоос, алдагдсан хүү
Бурханы хайрын тухай гурван сургаалт зүйрлэл
Иудей удирдагчдын зарим нь өөрсдийн нүгэлтэн гэж боддог хүмүүстэй Есүсийг ярилцаж, хамт хооллож байгааг харжээ. Тэд Есүсийг нүгэлтнүүдтэй хооллох нь буруу гэж бодов. Есүс хүн бүрийг наманчлахад туслахыг хүсдэг ба тэднийг наманчлах үед ямар аз жаргалтай болдгоо ойлгуулахын тулд тэр удирдагчдад гурван сургаалт зүйрлэлийг буюу түүхийг ярьсан.
Лук 15:1–3
Эхний сургаалт зүйрлэл нь 100 хоньтой хүний тухай байв. Түүний нэг хонь төөрчээ.
Лук 15:4
Тэр бусад 99 хонио орхиод, алга болсон хонийг хайхаар явжээ. Тэр хонио олох хүртэл хайж явав.
Лук 15:4
Тэр эцэст нь алдагдсан хонио олоод, маш их баярлав! Тэрээр хонио мөрөн дээрээ тэгнээд гэртээ ирж, найзууд, хөршүүддээ хамт баярлая гэж хэлэв. Есүс хэн нэгнийг нүглээ наманчилж, Тэнгэрлэг Эцэгт буцаж ирэхэд Түүнд яг ингэж санагддаг гэв.
Лук 15:5-7
Хоёр дахь сургаалт зүйрлэл нь 10 мөнгөн зоостой эмэгтэйн тухай байв. Тэрээр нэг зоосоо гээгээд, лаа асааж, гэрээ шүүрдэн эрж хайжээ. Тэр олох хүртлээ хайсаар байв.
Лук 15:8
Тэр эцэст нь гээсэн зоосоо олоод, маш их баярлажээ! Тэрээр найзууд, хөршүүддээ хамт баярлая гэж хэлэв. Есүс хэн нэгнийг нүглээ наманчлахад тэнгэр дэх элчүүдэд яг ингэж санагддаг гэв.
Лук 15:9-10
Гурав дахь сургаалт зүйрлэл нь хоёр хүүтэй нэгэн хүний тухай байв. Бага хүү нь аавтайгаа хамт амьдрахыг хүссэнгүй. Тэрээр гэр бүлийнхээ эд хөрөнгөнөөс өөрт ноогдох хувийг авах хүсэлтэйгээ аавдаа хэлжээ. Тэгээд хүү гэрээ орхиж, алс холын орныг зорив.
Лук 15:11-13
Хүү маш муу муу сонголт хийжээ. Тэрээр аавынхаа өгсөн мөнгийг үрэн таран хий.
Лук 15:13
Мөнгө нь дууссаны дараа тэр маш их өлсөв. Хэн ч түүнд идэх юм өгсөнгүй. Тэрээр эцэст нь гахай тэжээх ажил олжээ. Хүү маш их өлсөж байсан учир гахайны тэжээлийг ч хамаагүй идэхийг хүсэв. Тэрээр аав руугаа буцаж очих ёстойгоо мэдэж байлаа.
Лук 15:14-18
Гэхдээ аав нь түүнийг буцааж хүлээн авах эсэхэд итгэлгүй байлаа. Тэрээр ааваасаа зарц нь болж болох эсэхийг асуухаар шийдэв.
Лук 15:17–19
Хүү гэр рүүгээ алхаж явтал аав нь түүний ирж байгааг холоос харав. Аав маш их баярлаж, хүү рүүгээ гүйжээ!
Лук 15:20
Аав нь хүүгээ тэврээд үнсэв. Тэрээр зарц нартаа хүүд нь зориулж хамгийн сайхан хувцас авчирч, найранд бэлдэхийг даалгав. Хүү нь гэртээ ирсэн учраас бүх хүнтэй хамт тэмдэглэж, баярлахыг тэр хүсжээ.
Лук 15:20–24
Тэрээр үргэлж талбайд ажилладаг байлаа. Түүнийг гэртээ буцаж ирэхэд дуу хуур, бүжиглэх чимээ сонстов. Тэр нэг зарцаасаа юу болж байгааг асуулаа. Зарц нь түүнд дүү нь гэртээ ирсэн тул тэд найр хийж, тэмдэглэж байгаа гэв.
Лук 15:25–27
Ах нь уурлажээ. Аав нь түүнийг найрт урьсан ч тэр орохыг хүссэнгүй. Тэрээр аавдаа олон жил үйлчилсэн ч хэн ч түүнд зориулж найр хийж байгаагүй гэв. Аав нь түүнд “Минийх гэсэн бүхэн чинийх шүү дээ” гээд, хэн нэгэн наманчилж, гэртээ эргэн ирэхэд баярлах нь сайхан зүйл хэмээлээ!
Лук 15:28-32