Судрын түүхүүд
Есүс уяман өвчтэй арван хүнийг эдгээв — Талархлын ач холбогдол


Лук 17:11–19

Есүс уяман өвчтэй арван хүнийг эдгээв

Талархлын ач холбогдол

Есүс өвчтэй хэдэн хүнийг харав.

Есүс зорчих замдаа нэгэн тосгоноор орж, маш хүнд арьсны өвчтэй арван хүнийг харав. Уяман өвчтэй хүмүүс бусдад өвчнөө халдаахгүй тулд бүх хүнээс, бүр гэр бүлээсээ ч хол байх ёстой байдаг байв.

Лук 17:11-12

Тэд Есүсээс өвчнийг нь эдгээж өгөхийг гуйв.

Тэд Есүсийг дуудаж, өвчнийг нь эдгээж өгөхийг гуйв. Есүс тэдэнд хотод байдаг тахилч нар руу яв гэж хэлжээ. Зөвхөн тахилч нар л тэднийг өөр хүмүүстэй дахин хамт байж болох эсэхийг шийдэх байв.

Лук 17:13–14; мөн Леви 14:2–3-ыг үзнэ үү

Тэд бүгд эдгэв.

Өнөөх өвчтэй арван хүнийг тахилч нар луу очихоор явах үед гайхамшиг тохиов. Тэдний өвчин арилсан байв. Тэд эдгэрчээ!

Лук 17:14

Тэдний нэг нь Бурханд эдгээж өгсөнд нь талархав.

Эдгэрсэн хүмүүсийн нэг нь өөрийгөө хараад, эргэн очиж чанга дуугаар Бурханд талархав. Тэр самари хүн байжээ.

Лук 17:15-16

Есүс уг хүнтэй итгэлийн тухай ярив.

Тэр хүн Есүсийн хийсэн зүйлд талархахаар хөлд нь унажээ. Есүс эдгэрсэн бусад есөн эр хаана байгааг асуулаа. Тэдний зөвхөн нэг нь л Түүнд талархахаар буцаж ирсэн. Есүс түүнд “Бос, замаараа яв. Итгэл чинь чамайг эдгээлээ” гэв.

Лук 17:16-19