Судрын түүхүүд
Есүс сохор хүнийг эдгээв—Цаг хугацааны явцад тохиодог эдгэрэл


Марк 8:22-25

Есүс сохор хүнийг эдгээв

Цаг хугацааны явцад тохиодог эдгэрэл

Хүмүүс нэгэн сохор хүнийг Есүсээр эдгээлгэхээр авчрав.

Бетсайда хэмээх хотод хүмүүс сохор хүнийг Есүс рүү авчрав. Тэд Есүсээс түүнийг адисалж, хараа оруулахыг хүсжээ.

Марк 8:22

Есүс тэр эрийг адислав.

Есүс түүний гараас хөтөлж, хотоос гадагш авч гарав. Тэгээд Есүс түүн дээр гараа тавьж, адисалжээ.

Марк 8:23

Тэр хүн хараа орсон ч сайн харахгүй байлаа.

Есүс түүнээс юу харж байгааг нь асуулаа. Тэрээр эргэн тойрноо харав. Тэр бага зэрэг харж байгаа ч тийм ч тод биш байна гэв. Тэр хүмүүсийг явж буй мод шиг харагдаж байна гэсэн.

Марк 8:23-24

Тэр одоо тод харж байна.

Есүс түүнийг дахин адислав. Энэ удаа түүнийг эргэн тойрноо харахад бүх зүйл тод байв. Есүс түүнийг эдгээсэн байлаа!

Марк 8:25